Тангараг өргөхгүй удах нь тарах шалтаг болох уу
Хуулийн дагуу УИХ-ын сонгууль болсноос хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлиг гаргаж анхдугаар чуулганыг хуралдуулсан. АН-ын гишүүдийн гэдийлтээс болж шинэ гишүүдийн бүрэн эрх хэрэгжих боломжгүй болсон нь олон нийтийн дунд ойлгомжгүй байдал үүсгээд байгаа юм. Хууль зөрчсөн гэх олон тайлбар бий. Гэвч УИХ-ын тухай, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулиудад шинэ гишүүдийн тангараг өргөх хугацааг заагаагүй. УИХ тарах хоёрхон тохиолдол бий. Нийт гишүүдийн гуравны хоёр нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн эсхүл Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгч өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор хэлэлцэж амжаагүй бол гэж заажээ. Тиймээс АН, МАХН-ынхан зөвшилцөж, УИХ-ын гишүүд тангаргаа өргөх хугацаа хэдий болтол сунжирах нь тодорхойгүй байна.
Ө.Хүү
Дугаар 182/2942/