Галт зэвсгээр нааджээ
Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо, Хонхор нуур гэдэг газарт Хэн нэгэн хүн рүү буудаад байна гэх дуудлага дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Хэргийн эзэн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суугч, тодорхой эрхэлсэн ажилгүй, 30 настай Р.Амаржаргал гэгч байв. Тэрээр Вепрь-308 маркийн буугаар бай буудан зугаацаж байжээ.
Б.Шүрээ
Дугаар 182/2942/