Туул хамгаалалтад байна
Гурван дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид Туул голыг ирэх сарын 10-н хүртэл хамгаалах юм.Тэд Хар усан тохойгоос Сонгины гүүр хүртэлх зайд голын эрэг дагуу завьтай эргүүл хийж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна. Мөн хүүхдийн болон, олон нийтийн ахлах байцаагчид эргүүлд гарчээ. Тэд 6-7 төрлийн сэрэмжлүүлгийг 14.00-21.00 цагийн хооронд явуулж байна. Туул голд амь насаа алдсан иргэн долдугаар сарын 20-ны байдлаар 11 болжээ. Харин хамгаалалтад авснаас хойш хоёр хүний амь эрсэдсэн байна.
Б.Шүрэнцэцэг
Дугаар 182/2942/