Овооны тахилга буюу монголын төр

Парламентынх нь сонгууль нэртэй хошин жүжиг тоглоод өнгөрсөн чинь бүр дордон, бөөн хар будлиан. Тэгээд хагас дутуу ч гэсэн шинэ парламент бүрдлээ хэмээн анхдугаар чуулганаа хийе гээд Ерөнхийлөгч нь зарлиг гаргачихав. Гэтэл парламентад хамгийн олон суудал авсан хоёр намынх нь нэг АН тэр чуулганыг нь хаяад гараад явчихаар нөгөө шинэ парла¬ментынх нь гишүүд тангаргаа өргөж чаддаггүй. Ингэхээр хуучин парламентынх нь бүрэн эрх дуусаагүй гэсэн хэрэг.

Тэд нь боло¬хоор уг нь төгсгөлийн хуралдаанаа хийгээд дурсгалын зургаа авахуулаад, найр наадмаа хийгээд үндсэндээ тарчихсан. Одоо тэд эргэж ирээд ямар нэг асуудал хэлэлцээд шийдэх нь юу л бол. Шийддэг юм гэхэд хоцрох хүнээр ачаа татуулсны адил л юм болно.

Гэтэл нөгөө талд нь өөрсдий¬гөө УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэж бодоод л яваагаас биш тангаргаа өргөөгүй хэдэн хүн байдаг. Ядаж байхад тэдний араас зарга заальхай, муу үг тасрахгүй байгаа. Хуулиар бол тэд өнөөдөр УИХ-ын гишүүн биш, ямар ч асуудал шийдэх эрхгүй.

Засгийн газар нь байгаа мэт боловч Ерөнхий сайд МАХН-ын даргын ажлаасаа илүү гарахаа больчихоод, гүйцэтгэх засаглалын ажлыг хойш нь тавьчихсан. Манай нам ялсан. Ард түмэн бидэнд итгэл хүлээлгэсэн гээд л бусад намуудад томроод гүйгээд байдаг.

Яг ийм цагт Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч эрхэм Ерөнхийлөгч л үгүйлэгдэж байна. Ингэх хоёр шалтгаан байна.

Юуны өмнө сонгуулийг ингэж луйвар болгож, эрх мэдлийг хэрхэн булааж авч болдгийг бараг л хамгийн анх санаачилсан автор нь. Ганцхан жишээ гэхэд л тэрээр МАХН-ын дарга байхдаа УИХ-ын 2004 оны сонгуулиар нийслэл хотод 110 мянга гаруй сонгогчдын нэрийг давхардуулан бичиж, улсын хэмжээгээр 20 мянган талийгаачийг босгож авчран МАХН-ын төлөө санал өгүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан хүн. Yүнийг нь албыг нь залгаж, ажлыг нь авсан дараагийн нь дарга М.Энхболд УИХ-ын чуулганы хуралдаан дээр зарлаж байсан түүх бий. Тэгэхээр өөрийнх нь эхлүүлсэн ажил Монголын төрд ямар аймшигтай зүйл авчирч байгааг тэр өнөөдөр юу гэж үзэж байгаа нь сонин. Тэр долдугаар сарын 23-ны өдөр шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг даргалж нээхдээ Ард түмний сонголт хөндлөнгийн аливаа нөлөө, будлиангүй, гагцхүү хуулийн хүрээнд шударга явагдах учиртай. Миний бие энэ удаагийн УИХ-ын сонгууль нь бүхэлдээ будлиантай болсон гэж бодохгүй байна. Бас 100 хувь шударга сайхан сонгууль болчихлоо гэдэгтэй ч санал нийлэхгүй байгаагаа улс төрийн намуудын болон Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа илэрхийлж байсан гэжээ. Эрүүл ухаантай хүнд бол ингэж хэлэх их л халуун байсан байх л даа. Тэнд нь сонсоод сууж байсан хүмүүс бүгдээрээ биш юм аа гэхэд нэлээд хэсэг нь түүнээс даалгавар авч сонгуулийг будлиантуулж байсан, түүнийхээ шагнал хөлсийг ил далд авч байсан болохоор яг нэг чигийг барьсан шийд хэлэх тун хэцүү байгаа хэрэг. Тэр бас СЕХ-ны дарга Б.Баттулгад ч ингэж хэлэх хэцүү байгаа. Мэдээж СЕХ, түүний дараа дараагийн шатны байгууллагуудыг улс төрийн нам хэрхэн гар хөлөө болгодог жишгийг эрхэм Ерөнхийлөгч маань бас л өөрөө санаачилж, бүр сонгодог школ бий болгосон.

Тийм ч болоод тэр ёстой л нөгөө өөх ч биш, булчирхай ч биш юм хэлэх гээд янцаглаад байгаа нь тэр.

Хоёр дахь асуудал бол Yндсэн хуульд заасны дагуу түүний эв нэгдлийг илэрхийлэгчийн үндсэн үүрэг нь чухам өнөөдөр л хэрэгтэй болж байна. Гэтэл тэр ийм цагт юу хийж байна вэ. Онц байдлын зарлиг гэж нэг юм гаргаж төрөөр ард түмний хүүхдүүдийг алуулчихаад, Монгол Улсыг төртэй ч юм шиг төргүй ч юм шиг болгочихоод өнөөдөр өөрөө овоо тахилга хэсч явна. Тэгэхдээ бас зүгээр ч үгүй Зөвшилцлөө түргэтгээрэй гэсэн бичиг өгчихсөн гэж байгаа.

Өнөөдөр Монгол Улс төртэй ч юм шиг, төргүй ч юм шиг, эсвэл бүр хоёр ч төртэй юм шиг болчихоод байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, эхнэр О.Цолмонгийн хамт Алтан Овооны тахилгад оролцож, дайлуулж цайлуулж явна.

Х.Өлзий

дугаар 145/464.465/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button