Цэц маргаан үүсгэхээс татгалзжээ
Түүний өргөдлийг Цэц хянаж үзээд маргаан үүсгэхээс татгалзсан байна. Хоёр намын зөвшилцлийн ажлын хэсэг өчигдөр уулзжээ. АН-ын ажлын хэсгийн гишүүд Цэцийн дээрх дүгнэлтийг МАХН-ын ажлын хэсгийнхэнд танилцуулсан байна. М.Батсуурь Сонгуулийн ерөнхий хорооны зургадугаар сарын 27-нд үйлдсэн 51 тоот тогтоолыг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзжээ. УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн хороо Нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах тухай тогтоол гаргасныг СЕХ хүчингүй болгосон. Энэ тухай М.Батсуурь өргөдөлдөө Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг зөрчсөн байна. Нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах нь тойргийн хорооны бүрэн эрх бөгөөд харин энэхүү асуудлаар маргаан гарвал Сонгуулийн ерөнхий хороо санал хураалт явуулж дууссан өдрөөс хойш 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэхээр зохицуулжээ. Гэтэл СЕХ тойргийн хорооны хууль ёсны шийдвэрийг хуульд заасан хугацаанаас өмнө, үндэслэлгүйгээр дур мэдэн хүчингүй болгосон гэсэн байна.
Мөн Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, Монгол Улсын дээд шүүх УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарын 14.3.2-д Нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах тухай заасан бол энэ арга хэмжээг хуулийн 57.5-д зааснаар шүүх биш, харин тойргийн хороо хянан шийдвэрлэнэ хэмээсний дагуу нэр дэвшигч сурталчилгаа явуулахдаа нэрсийн жагсаалтаас хасах хариуцлага бүхий хуулийн заалт зөрчвөл тухайн тойргийн хороо энэ асуудлыг шийдвэрлэнэ. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо Улсын дээд шүүхийн тайлбарыг үл ойшоосон бөгөөд үүгээрээ Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн төдийгүй мөн Үндсэн хуулийн далдугаар зүйлийн нэг дэх хэсгийг зөрчсөн байна гэж өргөдөл гаргагч үзжээ. Үндсэн хуулийн цэц дээрх М.Батсуурийн өргөдлийг хянаж үзээд дараах дүгнэлтийг гаргасан байна. Хууль тогтоогч нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гар-гах бүрэн эрхийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу СЕХ-нд олгожээ. Иймд СЕХ бүрэн эрхийнхээ дагуу 25 дугаар тойргийн хорооны 14 дугээр тогтоолыг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд СЕХ-ны 51 дүгээр тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж иргэн М.Батсуурийн өргөдөлд дурдсан үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзэв. Дүгнэлтийг Цэцийн гишүүн Б.Пүрэвням бичжээ.
М.Ган
Дугаар 182/2942/