Бээжингийн агаарын бохирдол буурсангүй

3.3 сая машиныхаа тал хагасыг нь замд гаргахгүй, агаар бохирдуулагч үйлдвэр, зарим барилгын ажлыг зогсоох мэтээр хүнээс шалтгаалах хүчийн зүйлээ аль болох хийхийг оролдсон Бээжингийн удирдлага одоо цаг агаарт хамаг найдлагаа тавьжээ.

Ойрын өдрүүдэд Бээжинд бороо орж байгаа нь агаар цэвэршүүлэхэд бага ч болов тусалж байгаа гэнэ. Олимп эхлэхээс өмнөх долоо хоногийн хугацаанд дахин бороо орж, салхи гарвал Бээжингийн саарал тэнгэрийг цэлмэхэд тусална гэж хятадууд найдаж байгаа юм. Хятадын Yндэсний цаг уурын төв ирэх өдрүүдэд бороо орно гэж таамаглаж байгаа гэнэ. Гэхдээ зөвхөн байгаль цаг уурын эрхшээлийг харж суух биш, үүл буудаж бороо оруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж.

Одоогоор Бээжингийн агаарын бохирдол 90 нэгжээр хэмжигдэж байгаа юм. Энэ нь байвал зохих хэмжээнээс бараг хоёр дахин их гэсэн үг. ДЭМБ-ын гаргасан зөвлөмжөөр бол 50-иас доош байвал цэвэр, харин 51-100 хүртэлх хэмжээнд байвал агаар бохирдсон гэж дүгнэдэг. Бээжингийн агаарын бохирдол заримдаа 118 нэгжийг ч давдаг гэнэ.

Бээжингийн олимпод зориулан хэрэгжүүлж буй өөр нэг арга хэмжээ нь сауны эздийг нэлээд бухимдуулжээ. Олимпын үеэр саун, массажны газруудыг хаах шийдвэр эрх баригчид гаргасан байна. Бээжин болон бусад томоохон хотуудад өнгөрсөн даваа гаригаас эхлэн саун, массажны газар шөнийн цагаар хаалгаа барьдаг болжээ. Энэ нь секс жуулчлалаар гадныхныг татах гэсэн шүүмжлэлээс зайлхийсэн хэрэг бөгөөд гэмт хэрэгтнүүдэд нуугдах боломж олгохгүй байх зорилготой аж. Ердийн дундаж саунд нэг шөнө 100-300 хүн хонодог гэнэ.

Б.Сэвжидмаа

дугаар 145/464.465/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button