Аймшигтай цуу яриа

хүн зоны сэтгэлийн мухарт хүйтэн могой мурилзах мэт нэг л муухай битүү шаналал, яах бол гэсэн айдас түгшүүр хургачихаад инээх гээд ханиаж, идэх гээд асгаж байх янзтай.

Төр нь төр биш болж, нам нь нанчилдааны бороохой болон хувирч, нэг л шөнө төр эргэж, түмэн үймж энх амьдрал тасалдаж, эх үрс хагацаж, элгэн садан алалцаж монгол маань монгол биш болчихсон байх бий гэж ард олон айж түгшиж, аймшигтай муухай цуу яриа их хөвчийн түймэр мэт газар аван тэлж түгсээр байна. Монгол улс өөрийн гэсэн төр засагтай байх хугацаа хэмжээ нь энэ сонгуулиар дуусах учиртай юм гэнэ.

-Энэ есдүгээр сард нэг аюултай юм эхлэх бэлтгэлээ яаран хийж байна гэлцээд байна. Х.Баянмөнх аварга саяны сонгуулийн сурталчилгааны ажлаар төрсөн нутагтаа очоод хөдөлмөрчдийн уулзалтан дээр Увсчуудаа, та нар АН-аас нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөхгүй бол есдүгээр сард нэг том аюул толгой дээр чинь бууна шүү. Ухаантай л байгаарай гэж сүрдүүлэн хэлсэн үг нь бичлэгээрээ бидэнд байна. Аварга ямар нэг эх сурвалжгүйгээр ийм юм ярих гэнэн хүн биш. Тэр лав нэг эх сурвалжийг мэдэж л хэлсэн.

-Уухай. Дахин сонгууль явуулах гэнэ үү.

-Үгүй дээ. Төр эргэж, харийн түлхээст хүмүүс монголын толгойд авиран гарч ирээд их хядлага хэлмэгдүүлэлтийг эхлүүлэх юм байна.

-Нүгэл. Хэн тиим бузар ажлыг хийх юм бэ?

-Мэдээж, Элбэгдорж нар. Сонгуульд ялагдсан өшөөгөө зэр зэвсгийн хүчээр авах гэж цэрэг зэвсгээ цуглуулж байгаа гэж хүмүүс сэм ярилцаад байна шүү хөө…

Түгшүүр түгээсэн аймшигт цуу ярианы өнга нэг иймэрхүү.

Ардчилсан намынхан УИХ-ын чуулганыг тасалдуулж тангараг өргөхгүй гэж гөжүүдлэн зүтгэж байгаа нь монголд төр засаг байх шаардлагагүй, хэрвээ байвал харь том гүрний шууд ивээл дэмжлэгт дулдуйдсан АН-ын төр засаг л байна. Өөр нам суртлын засаг төр байх ёсгүй гэж тэд бат шийдсэний илрэл гэлцэнэ.

АН-ынхан УИХ-д ч оролцохгүй, дахин сонгууль хийсэн ч оролцохгүй, зөвшилцөл ярианд ч оролцохгүй, харин зэвсэгт тэмцэлд оролцоно, төрийн эрхийг хүчээр булааж аваад сэнтий суудал хуваарилахад бол оролцоно гэсэн бодолтой байгаа гэлцэнэ. Тэр бүү хэл Элбэгдож есдүгээр сард иргэний дайн эхлүүлэх, гадаадын ямар орноос цэрэг зэвсгийн тусламж авах, дотооддоо өөрийн арми зэр зэвсгээ хэрхэн бэлтгэх нууц төлөвлөгөөгөө аль хэдийнэ бэлэн болгочихоод ажилдаа шуурхайлан орсон гэнэ гэсэн аймшигт цуу яриа явж байна.

Өөрийн армиа цуглуулан бэлтгэхийн тулд долдугаар сарын үймээний үед баригдаж хоригдсон бүх хүмүүсийг ялтай ч байсан өршөөлийн хуулиар суллуулах, тэр бүү хэл монголын бүх шорон гянданд байгаа гэмт хэрэгтнүүдийг цөмийг нь суллуулахаар ерөнхийлөгчийг шахамдуулан дарамталж зарлиг гаргуулах гэж хичээж байна гэлцэнэ. Үймээн самууны үеэр амь эрсдэгсдийн аав, ээж, ах, дүү нар Ганц худагт хоригдогсдын ар гэрийнхэн, ер нь монголын төр засагт гомдолтой, сэтгэл дундуур явдаг хүмүүсийг олж бүртгэн цуглуулах замаар өөрийн армийн цохилтын батальоныг байгуулан тусгай бэлтгэл сургуулилт хийлгэж эхэлсэн гэх муу ёрын муухай цуу яриа хээр талын салхи мэт тарж түгэж байх юм.

Эхлээд ямар учир зорилготой нь үл мэдэгдэх элдэв хөдөлгөөн холбоодыг турхирч төв талбайд жагсаал цуглаан, өлсгөлөн суулт хийлгэх гэж оролдоно. Бүтэх, биелэхийн аргагүй шаардлага шахалт бүхий өргөх тулгах бичгийг олноор нь үйлдэж дээш нь өргөн барина. Тэдгээрт нь нааштай хариу өгөхгүй бол хүчээр зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийж, түүнээ өргөжүүлэн үймээн самуун дэгдээнэ. Тэр их бужигнаан Дундуур өөрсдийн сургаж бэлтгэсэн тусгай ангиа оруулан төрийн эргэлт хийж дэлхий дахинд зарлана. Энэ шат дараалсан нарийн дэс дараатай операцийг нь эсэргүүцсэн, тасалдуулах гэсэн хэнийг ч бай хайр найргүй устгах төлөвлөгөө хийсэн гэнэ.

Тэгээд их цэвэрлэгээ эхлэж, хоосорч эзгүйрсэн шоронгуудыг МАХН-ын ажилтан, идэвхитэн дэмжигчдээр дүүргэн Ард түмний онц шүүх гэгчийг байгуулан шүүж, эрлэг рүү илгээхийг нь илгээж, нарсанд насаар нь суулгахыг нь суулгаж хатаах юм байна. Өнөө ардчилсан, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэх мэтийн амны уншлагаа шүлстэйгээ цуг тургин хаяж хэлсэн л бол хөрэгжүүлдэг намынхаа онцгой цаазыг гаргаж мөрдүүлэх гэнэ…

Ээ бурхан минь юу гээчийн их аюул монголд нүүрлэж ирэх нь энэ вэ? Зуйгуул, шивнээ, цуу яриа боловч сонссон бүхний зүрхэнд хорт сум мэт шааж сэтгэл санаанд нь аймшиг айдас хүйдэсийн хүйтэн жавар унагааж, амар тайван амьдрахсан гэсэн хүслийг сарниаж байна. Олны үг ортой. АН-ын Элбэгдорж юу ч хийхээс айхгүй, ичихгүй. Монголын төр засаг, цэрэг цагдаа тагнуул амар тайваны мананд зүүрмэглэн налайж суух эрхгүй. Эх орон, ард түмний амьдралд аюул занал учруулж болзошгүй цуу яриаг ч гэсэн сонор соргогоор сонсч мэдэрч сэргэг болгоомжтой байхад огтхон ч буруудахгүй бизээ. Аймшигт муухай цуу үг худлаа болтугай.

Д.Батбилэг

Дугаар 146/819/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button