Англи хүмүүжил
Хэрвээ үүнээс хоцорвол цааш суралцах асуудал улам хүндрэлтэй болно. Учир нь жил бүрийн сургалтын талаар тайлан гардаг бөгөөд энэ нь настай нь нягт холбоотой. Эдгээр тайлан баримт бичигт суралцагч хүүхдүүдийн тоо, нас, суралцаж буй хугацаандаа зайлшгүй өгсөн байх ёстой хэдэн шалгалтыг өгсөн гээд бүх зүйлийг тэмдэглэдэг тул хожуу сургуульд орвол будилаан гарч, хүндрэл үүсдэг.
Боловсролын тогтолцоо
Англид дунд сургуулийн боловсрол хоёр үе шаттай явагддаг. Эхнийх нь 7 -11 нас хүртэл хүүхэд хамрагдана. Эхлэлийн анги нь 4-7 нас хүртэл, 7-11 нас хүртэл бага анги. Харин 11-16 нас хүртл дунд анги гэж тооцогдоно. Хэрвээ эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ сургаж дунд боловсроп олгоно гэвэл, шашны боловсролыг давхар олгоход анхаарах хэрэгтэй бөгөөд заавал зөвшөөрөл авдаг. Үүнээс гадна Англид эцэг эхийнх нь баян ядуу, гарал үүсэл, яс үндсээс үл хамааран сургах үнэгүй боловсролын тогтолцоо бас бий. Хувийн болон улсын аль аль сургуульд нь энэ үндэслэлээр суралцах ёстой хүүхдийн тоо норм хэмжээг тогтоож өгсөн байдаг.
Эцэг эхчүүдийн оролцоо
Энд эцэг ЭХИЙН нэгдсэн хурал гэсэн ойлголт огт байхгүй. Хүүхэд тус бүрийн эцэг эх, багш нартай 5 —10 минут тусгайлан уулздаг. Англи сургуульд эцэг эхийн зөвлөл гэж бий. Тэдний хүлээсэн үүрэг нь сургуулийн хэрэгцээнд зориулж хэрхэн мөнгө нэмэх. Тэд энэ мөнгийг эцэг эхээс суутган авах бус харин сэтгэж, ажиллаж олж авахыг хичээдэг. Тухайлбал Поп-корн эсвэл ямар нэг амттан сургуулийн цайны газар худалдаж олж авах эсвэл сургууль дээрээ кино узүүлэх арга хэмжээ зохион явуулах гээд энэ бүгдэд үйлчилгээнд зарцуулагдсан мөнгенөөс үлдсэн хэсгийг хуримтлап болгон цуглуулдаг байна. Мөн ийм зорилгоор хүүхэд эцэг эх, оршин суугчдад зориулсан үдэшлэг, диско, барбекю хүртэл зохион явуулдаг. Сургууль нь өмнөх төгсөгчдийн болон одоогийн суралцагчдын эцэг эхчүүдийн дундаас сонгосон зөвлөлтэй байдаг. Энэ зөвлөл дээрх бүх ажлыг удирдан зохион явуулдаг юм. 16 -тай хүүхдүүдийн хувьд өөрөө хөдөлмөрлөж мөнге олох эрх нь нээлттэй байдаг. Англид улсад харин менгө гуйхыг хүлээн зөвшеөрдөггүй.
Хэрвээ шийтгэл оноовол
– Англид бяцхан хүүхдүүдийн бараг шийтгэхгүй. Английн хуулинд хүүхдийг шийтгэх талаар бүх зүйлийг маш нарийн тусгасан байдаг. Одоогоос 35 – 40 жилийн өмнө сурагчийн гарыг шугамаар шийтгэл байсан бөгөөд үүнийг зөвхөн ерөнхий зөвлөлийн шийдвэрийн дагуу онцгой зөрчил гаргасан үед хэрэглэдэг байж. Гэр бүлийн хү суран бүс, саваа зэрэг хүүхдийн эрүүл мэндэд аюултай зүйлээр шийтгэхийг хориглодог . Хэрвээ хүүхдийн арьсан дээр улайлт хөхөрсөн бол эцэг эхэд нь эрүүгийн хэрэг үүсгэдэг. Англид бас бусдын хүүхдэд томчууд ямар нэг байдлаар зэмлэж, уурлаж болохгүй. Хэрэв хүүхэд ямар нэг буруу үйлдэл х бол зөвхөн эцэг эхэд нь л хандах хэрэгтэй. Англи хүмүүжил зорилго бол хүүхдийн хувь хүнийх нь зан чанарыг хөгжүүлэх, хатаагүй нөхцөл байдлаас өөрийгөө бие даан авч гарч чадах чадварт суралцуулах явдал байдаг. Мэдээж жинхэнэ эр хүн, жинхэнэ xaтагтай байлгах талыг ч анхаарна.
Дугаар 149 /169/