Туулыг устгах ажилд хангүгүүд нэгджээ

Гольфийн талбай байгуулахаар Туул ривер контрисайд ХХК 50 орчим га газрын хөрсгийг эргүүлсэн нь иргэдийг нэгдэж хөдлөхөд хүргэв. Нутгийнхаа онгон байгаль, газар шороог хамгаалахаар Гачуурт тосгон хөдөлгөөн байгуулжээ. Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай Туул ривер контрисайд ХХК Гачуурт тосгоны нутаг дэвсгэрт буй цэвэр усны эх ундарга газарт 64 га газрын хөрсийг хуулж гольфийн талбай болон зочид буудал, зоогийн газар барихаар болсон аж. Иргэд эсэргүүцэж Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн З.Алтай болон бусад албаны хүмүүсээс дэмжлэг авахаар зэхжээ. Нутгаа хамгаалах хөдөлгөөний гишүүд ийн ярьж байна. Гачуурт тосгоны иргэн Д.Пүрэвбаатар Гольфийн талбай барих газар нь Гачууртынхны малын бэлчээр, хадлангаа бэлтгэдэг газар. Голоо дагаад тэр үү үржил шимтэй хөрстэй. Одоо ой мод, жимсний бут сөөг устлаа. Би энэ нутагт 34 жил ажиллаж байна. Нийслэлийн хүн амын ундны усны эх үүсвэрт ингэж дургиж болохгүй. Байгаль дэлхийгээ шүтэж амьдардаг монгол хүн бүр үүний эсрэг байгаа. Энэ ажил иргэдийн аж амьдралд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Голын эрэгт олон ний¬тийн арга хэмжээ явуулах амралт, зугаалгын цогцолбор барихаар усны эх үүсвэрийн газар цэврээ¬рээ үлдэхгүй. Иргэд гишгэх газаргүй болох дөхлөө. Одоо УИХ-д сонгогдсон Э.Мөнх-Очир тухайн үед буюу 2007 оны зургадугаар сарын 25-нд энэ газрыг Солонгосуудад олгохоор захирамж гаргасан байна. Энэ бол Үндсэн хууль, Ой, усны тухай хууль зөрчиж гаргасан шийдвэр. Хүмүүсийг наадамлаж байхад ажлаа эхэлсэн нь хууль зөрчсөнийг харуулж байна. Гол үерлээд бид гаталж чадахгүй байх хооронд газрын хөрсийг сэндийлчихлээ. Долдугаар сарын 16-нд хууль бус ажлыг 10 хоног зогсоосон. Гэтэл одоо шөнө дөлөөр газрын хөрс хуулах юм. Аргаа барахдаа бид гэр барих гэж байна.

ГАЧУУРТ ХӨДӨЛГӨӨНИЙ ДАРГА Ц.БЯМБАДОРЖ ЭРХ МЭДЭЛТНҮҮД ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА

Манай хөдөлгөөнийнхөн сая хуралдаад зохион байгуулалтад орлоо. Биднийг дэмжиж буй 500 гаруй хүний гарын үсгийг цуглуулсан, 300 орчим гишүүнтэй болсон. Байгаль орчны яамтай Солонгосууд гэрээ хийсэн байна лээ. Тиймээс бид эхний ээлжид хотын мэр Э.Билэгтэд хандана. Учир нь мэр нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдруулахын төлөө ажиллах ёстой. Эрх мэдэлтнүүд олон хуулийг зөрчиж захирамж гаргаж болдгийг харлаа. Харин бид үүний эсрэг тэмцэнэ. Гачуурт газар нутаг ихтэй тул хүмүүсийн хорхойг хүргэж байгаа биз. Мөнгөтэй болгон хүссэнээ авдаг үе ирсэн юм шиг л байна. Засаг захиргаа гэж байгаа юм уу. Хорооны статустай хэрнээ тосгон гэж нэрлэгддэг. Энэ ганцхан Гачууртынхны асуудлал биш нийслэлийн хүн амд хамаатай хэрэг. Тиймээс нийслэлийн иргэд бидэнтэй нэгдээсэй.

С.МӨНГӨНЦЭЦЭГ БИДНИЙ ГАЗАР НУТАГТ ХӨЛ ТАВИУЛАХГҮЙ ЮМ ГЭНЭ

Гачуурт тосгоны иргэн С.Мөнгөнцэцэг, Шөнийн 04.00 цагт ажлаа хийгээд байхаар арга ядаад гэр барьж манах гэсэн юм. Гэтэл тэд гэр бариулахгүй цагдаа, хамгаалагч авч ирээд гар хөлнөөс маань чирч угзран хөхрүүлсэн. Энэ төрийн цагдаа мөн үү. Хүрэлбаатар гэдэг цагдаа биднийг машинтай энд ирэхэд Паа та нар наанаа хөл тавиад үзээрэй гэж сүрдүүлсэн. Тэрээр Солонгосын компанийн харуулуудад хандаж Гачууртынханг битгий энд хөл тавиул. Яах гэж энэ Гачууртын малнуудыг ажилд аваад байгаа юм. Энэ байгууламж баригдсанаар та нар уут үүрээд мөнгө олдог болох гэж байна мэдэв үү малнууд аа гэж хэлэх хэлэхгүйгээр доромжилсон. Харуулууд ч ялгаагүй монгол хүмүүс байж үнэхээр муухай улс. Биднийг Та нарыг ямар ард түмэн гэх юм. Нохойд хаяаад өгчихнө шүү гэсэн. Ийм хүмүүст эх орны газар шороо хамаагүй л дээ. Ийм байдал үүсгэсэн эздэд хариуцлага тооцохыг шаардаж байна. Биднийг зүгээр байлгахгүй гэдгээ хамгаалагчид нь хэлээд тавлаж байсан.

ГАЧУУРТ ТОСГОНЫ ИРГЭН Т.УРТНАСАН ГАЗРЫН АЛБАНЫХАН ХЭН НЭГНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН

Би энд 15 жил амьдарч байна. Өмнө нь ийм хууль бус явдал гарч байгаагүй. Эх нутгийнхаа газар шорооноос харийнханд өгсөн Э.Мөнх-Очирыг огцруулах ёстой. Дүүргийн газрын албаны мэргэжилтэн Соёлхүү, Хадбаатар нар газрын бичигт гарын үсгээ зурсан байна лээ. Тиймээс тэд бас л хэн нэгний гар хөл болоод явж байгаа биз дээ. Бидэнтэй нэгдэж Баянзүрх уулынхаа хормойг хамгаалцгаая гэж иргэдэд уриалмаар байна. Манай хөдөлгөөний гишүүд ажлаасаа чөлөө аваад ээлжээр тэдэнтэй тэмцэж байна. Хийх ажилгүй хүмүүс нэгдсэн гэж ойлгож болохгүй.

Д.Мягмар

Дугаар 182/2942/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button