Төмөр замаар зорчих зорчигчдын тоо цөөрчээ
Төмөр замаар 7.2 сая тонн ачаа, давхардсан тоогоор 2.2 сая зорчигч тээвэрлэсэн аж. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад тээсэн ачаа 259.2 мянган тонноор өсч, зорчигчдын тоо 68.9 мянган хүнээр буурав. Харин авто тээврээр 3.1 сая тонн ачаа, давхардсан тоогоор 100.9 сая зорчигч тээвэрлэжээ. Агаарын тээврээр 0.9 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 164.7 мянган зорчигч тээвэрлэсэн зорчигчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 10.0 мянган хүнээр буурсан байна. Бүх төрлийн тээвэрлэлтээс орсон орлого энэ оны эхний хагас жилд 178.6 тэрбум төгрөгт хүрлээ.
Дугаар 149 /169/