Амур мөрөн Онон голоос эх авдаг
Энэ тухай тус улсын эрдэмтэн, судлаач Алтан бүр компаны эрхлэгч Владимор Павлович Поханов гурван жилийн өмнөөс хүн төрөлхтөнд жинхэнэ үнэнийг мэдүүлж, урьд хийсэн нээлтүүдээ дахин батлах зорилгоор судалгааны баг гарган судалсан аж. Энэ сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутанд Амур мөрөн жинхэнэ эхээ Хэнтий аймгийн Онон голоос авдгийг баталжээ. Эхийх нь уртраг, өргөргийн солбилцлыг W 41 градус 48 минут 769 секунд, Е 109 фадус 01 минут 744 секүнд гэж тогтоожээ. Судалгаанд Оросын цэргийн жанжин штабын нарийвчлалтай зургийг ашигласан байна. Судалгааны баг 2006 онд Оросын томоохон Енисей, Лена мөрнүүдийн эхийг тогтоох ажлуудыг амжилттай хийсэн бөгөөд ирэх онд Хятадын Хар эртэш мөрний эхийг тогтоохоор төлөвлөжээ.
Э.Од
Дугаар 182/2942/