394 сая ам.долларын цэвэр ашигтай евролиг
Сая сая хүний сэтгэл зүрхийг догдлуулсан уг тэмцээн 394 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. 2004 оны европын аварга шалгаруулах тэмцээнээс 42 сая ам.доллараа илүү ашигтай ажилласан гэсэн дүнг европын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд мэдээлжээ. Тэгвэл 2000 оны европын аваргаас 4.7 дахин их ашиг олсон байна.
Евро 2000-д хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн бага ашиг олсон хэмээн мэдээлж байсан удаатай. Тэмцээнийхээ ашгийг тэд дараачийн тэмцээн уралдаануудад ашиглахад хангалттай хүрэлцэнэ хэмээн мэдээлжээ. Мөн европын аварга гяалгаруулах тэмцээний 31 тоглолтыг нийт 155 сая хөлбөмбөгийн хорхойтон хүлээн авч үзсэн байх юм. Нийт ашгийнх нь талаас илүү хувь телевизүүдийн шууд дамжуулах эрхийнх гэнэ. Тэмцээнийг зохион байгуулахад 943 сая ам.доллар зарцуулсан нь 2004 оныхоос 1.8 дахин илүү байна гэсэн үг ажээ.
Дугаар 146/819/