160 кг хар тамхины төрлийн ургамал устгажээ
Үүний дагуу гэрээт цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн Найрамдлын эрдэнэс зуслангийн ойр орчимд ургадаг хар тамхины төрлийн каннабис буюу зэрлэг олсны ургамлыг түүж устгаад байна. Өнгөрсөн жил тус тасгийн бие бүрэлдэхүүн 120 кг-ийг түүж устгасан бол энэ жил 22 шуудай, нийт 160 кг ургамал устгажээ. Инээлгэдэг ургамал гэж нэрлэгдсэн зэрлэг олс нь хүний биед мансууруулах , донтуулах үйлчилгээ үзүүлдэг байна. Өмнөх жилүүдэд хүүхдүүд энэ ургамлыг сонирхож татсан тохиолдол гарсан. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч байна. Олсны ургамал нь боловсорч гүйцсэнийхээ дараа буюу долдугаар сарын 15-20-ны хооронд үрээ цацдаг. Үрээ цацсан тохиолдолд тухайн хөрсөндөө таван жилийн турш дахиж ургах чадвартай юм. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гэрээт цагдаагийн тасаг, Орхон аймгийн онцгой байдпын газраас тус бүр нэг албан хаагчийг Найрамдлын эрдэнэс зусланд томилон ажиллуулж байна.
У.Цэрэнбат
Дугаар 151/217/