Топ модель Г.Уранцэцэгт халамжтай эрчүүд таалагддаг

2008 оны топ модел Урнаа сэтгэлийн хөөрөл багатай, Германд амьдарч байхдаа аливаа ажлыг яс хийгээд сурчихсан хүн гэж өөрийгөө тодорхойлдог. Бас нүдний шил цуглуулах дуртай, түүний гангараа нь энэ гэнэ. Жижигхэн, чамин ээмэг, хүзүүний зүүлт, үсний боолтнууд цуглуулдаг. Дэлгүүр хэсэхээрээ гутал хамгийн их сонирхдог ба таалагдсан бол гар таталгүй худалдан авдаг гэнэ.

Загвар өмсөгчид хэдийгээр бүхий л хувцсыг өмсч, амилуулах үүрэгтэй ч тайзан дээр даавуун материалтай, эсвэл ноолууран хувцас өмсөхийг илүүд үздэг гэнэ. Ton модел Урнаад эмэгтэй хүнийг хайрлаж, халамжилж чаддаг, өөрийн гэсэн зорилготой, ноён нуруутай эрчүүд таалагддаг гэж ярьсан байдаг.

Тэр тийм ч нээлттэй хүн биш бөгөөд хоёрхон дотны найзтай гэнэ. Загвар өмсөгчид хэдийгээр хоорондоо найзууд байдаг ч тайзан дээр өрсөлдөгч болон хувирдаг учраас нөхөрлөл нь тийм ч бат бөх байж чаддаггүй. Бас нэгэн ярилцлагадаа Би Монголын загварын ертөнцийн тэргүүлэх загвар өмсөгч гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй хэмээн бардамнан хэлжээ.

Ton модел Урнаа найз залуу гэхээсээ илүү хань ижлийн эрэлд гарсан, бас найз залуугаасаа салсан тухайгаа хэвлэлээр ярьж залуусын баярлуулсан. Гэсэн ч наадмаар цэнгэлдэхэд найз залуутайгаа сугадалцан орж ирэхийг хараад эрчүүд харамлах сэтгэл төрсөн болов уу.

Энэ зун загварынхан олон шоу уралдаан хийгээгүй, ерөнхийдөө завтай байлаа. Гэхдээ Урнаагийн хувьд бэлтгэлийнхээ дэглэмийг өөрчлөлгүй, ажлаа хийж байсан гэнэ. Тэр дэлхийн ард түмний нөхөрлөл, эв найрамдлын бэлгэдэл олимпын наадмыг үзэхээр Бээжин хотыг зорьжээ.

дугаар 145/464.465/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button