Жуулчлаад байна уу, зүдрээд байна уу

Одоо ч энэ талаар ярьж байна. Бүүр яамны бодлогоор зохицуулахгүй л бол болохгүй нь гэж Зам, тээвэр аялал жуулчлалын яам гээчийг хүртэл байгуулсан. Гэвч тусыг эс олж, зуун ямаанд жаран ухна гээч болсон. Хэдийгээр манайд аялал жуулчлалын салбарыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх бааз суурь нь бүрэн байгаа боловч хамгийн наад зах нь боловсон хүчин, зохион байгуулах ур чадварын хувьд сул байгаа нь хэн бүхэнд ил.

Уг нь манай улсыг зорих жуулчдын тоо жил ирэх тутам өссөөр байна. Зөвхөн энэ он гарсаар эхний зургаан сард л гэхэд манайд гадаадын 200-гаад мянган жуулчин ирсэн гэсэн тоо бий. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 20 хувиар нэмэгджээ. Америктивээс ирэгсдийн тоо хамгийн их өссөн байгаа юм. Гэвч монголд ирээд буцсан жуулчин ахиад ирэх нь ховор гэнэ. Аргагүй шүү дээ. Ядаж л тухтай биеэ засах газар байхгүй. Хээр хөдөө бие засч чадахгүй жуулчид модон жорлон бараадаж хэрхэн ашиглах ухаанаа ч олдоггүй гэдэг. Дээрээс нь аятайхан аяллын маршруттай карт ч ховор.

Манайхны аялал жуулчлалын гол түшиц газар болсон Хөвсгөл далайн эрэг орчимд жуулчлалын баазууд цөөнгүй төвхнөжээ. Гэвч Хатгал сумын хөгжилд аялал жуулчлал ямар ч үр ашгаа өгдөггүй бололтой. Хэдэн дүнзэн байшинг эс тооцвол олигтойхон дэлгүүр ч алга. Хүн амьтан үгүй хаягдсан бяцхан суурин шиг нэг л нам гүм. Хачирхалтай нь, Хатгалынхан хүн харвал зарж буй бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхдээ тун гарамгай юм билээ. Мөн Хөвсгөл далай дээгүүр аялах Сүхбаатар онгоцноос өөр дорвитой зүйл алга. Жижиг оврын 15-18 хүний багтаамжтай онгоц нь ямар ч аюулгүйн баталгаагүй. Мотор нь хэзээ ч унтарч, далайн голд хаягдчих магадлалтай.

Тэгэхээр манайд аялал жуулчлал хөгжөөд байна гэж яаж хэлэх болж байна аа. Аяллын зам дагуу тохитойхон амрах буудал нэг ч үгүй. Гуанз буудлууд гэх нааран ортой бяцхан шавар байшингаас өөр замд юу ч алга. Сум багийн хөгжил гээд байх зүйл үнэхээр алга. Хэдийгээр эрчим хүчинд холбогдоогүй сум бараг үлдээгүй гэж албаныхан үглэх ч наад зах нь Булган аймагт цахилгаан алга аа гээд л лаа бариад суух сум байж л байна. Дээрээс нь өвдлөө гээд эм хайхад сумаас эмийн сан олно гэдэг хэцүү бололтой.

Бидэнд, Монголд л онгон дагшин байгаль байна хүсвэл ир, боливол боль гээд суугаад байх нь зүйд хэр нийцдэг юм бол доо. Үнэндээ Зам тээвэр аялал жуулчлалын яамны хэдэн мэргэжилтэн энэ жил төдөн жуулчин ирэхээс төд ирлээ, овоо нэмэгдэж байна аа гэхээс өөр мэдээлэл тэр бүр хийж байсныг огт санахгүй юм. Жуулчдын тоог бүртгэх ажил хийх л юм бол гаалийн шалган нэвтрүүлэх дээр хэдэн мэргэжилтнээ суулгачихвал барав биз. Гэтэл дэлхийн зарим оронд зэрэглээгээр хүртэл мөнгө олдог гэнэ лээ. Улс орон бүр өөрийн байгалийн өвөрмөц тогтоц, түүхт газар, салхи цаг агаарыг хүртэл ашиглаж мөнгө болгож чадаж байна.

Харин бид өнөөг хүртэл юугаа хэрхэн яаж ашиглахаа мэдэхгүй өөдөөс өөдөөсөө хараад мөр хавчаад л сууж байдаг. Хөвсгөлөө Монголын Швейцарь гэж нэрлэх дуртай ч тэр л хөгжилд хүрэхийн төлөө хичээхгүй байгаа нь харамсалтай. Зөвхөн аялал жуулчлалын салбараараа мөнгө олж , хотынхоо хүн амыг тэжээдэг улс, хот цөөнгүй байдаг юм билээ. Харин бид хэчнээн жил аялал жуулчлалыг хөгжүүлж, үүгээрээ багагүй мөнгө олох боломж бий гэж яриад л, ам ажил хоёр алд дэлэм зөрсөөр л байх вэ.

Н.Бат

дугаар 145/464.465/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button