Олимпийн нээлтээр бороо оруулахгүй
Бээжингийн цаг агаарын ажиглалтын түүхээс харвал тэр өдөр бороо орох магадлал 41 хувьтай байна. Гэвч хиймэл дагуулууд болон үүл сарниулах тусгай төхөөрөмжүүд энэ өдөр дээд зэргийн бэлэн байдалтайгаар ажиллах ажээ. Үүл саринуулахаар тусгай төхөөрөмжийг АНУ-аас худалдан авсан байна. Бээжинг тойруулан 26 цаг агаарын ажиглалтын пост байгуулж тэднийг нийслэлийн бүх районыг хаасан цаг уурын-агаараас хамгаалах систем болгон зохион байгуулсан байна. Наймдугаар сарын 8-ны өдрийн цаг агаарын нарийвчилсан мэдээг хэд хоногийн дараа гаргах юм. Сүүлийн хоногуудад Хятадын нийслэлийн агаарын хэм +35 орчимд тогтоод байна. Агаарын чийгшилт маш өндөр 90 хувьтай байгаа ажээ.
Дугаар 149 /169/