Р.Каражичийг Гаагад нууцаар шилжүүлжээ
Түүнийг Гааг руу шилжүүлэх ажиллагааг олон нийтийг хамарсан жагсаал цуглааны дараа зохион байгуулсан байна. Р.Каражичийг олон улсын шүүхэд шилжүүлэхийг эсэргүүцэн Сербийн 10 гаруй мянган иргэн жагсан, цагдаа нартай мөргөлджээ. Жагсагчид чулуу шидэж, эд зүйлс шатаахад цагдаа нар нулимс асгаруулах хий цацсан гэнэ. Уг жагсаалыг Сербийн Радикал нам зохион байгуулжээ.Эсэргүүцлийн хөдөлгөөний дараа цонхыг нь халхалсан гурван машин нисэх онгоц буудалд иржээ. Тэдний нэгд Р.Каражичийг авч явсан гэдэг мэдээлэл байгаа юм. 1990-ээд оны үед хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдан, Гаагад дуудагдсан Р.Каражич ийнхүү түүнийг шилжүүлэх явц хууль ёсных мөн эсэхийг тодруулахыг шаарджээ. 1991 онд Босний Сербийн салан тусгаарлагчдын ассемблейг тэргүүлж байсан Р.Каражич 1992-1995 оны Боснийн дайныг өдөөгчдийн нэг юм.
дугаар 145/464.465/