Коби Брайант Олимпийн аварга цолыг NBA-гийн аваргаас дээгүүр тавив
Довтлогч, хамгаалагч хэлэхдээ үндэсний шигшээд тоглох нь өөрийн клубт тоглохоос илүү хариуцлагатай хэмээн онцолсон байна. Лос-Анжелес Лейкерс клубад тоглодог тэрбээр 2000, 2001, 2002 онуудын NBA-гийн аварга. Тэгэхдээ олимпийн тоглолтод оролцож байгаагүй ажээ. 2004 оны Афины олимпоор америкчууд Аргентины багт хожигдан зөвхөн гуравдугаар байранд орж байв. Бээжингийн олимпоор АНУ-ын шигшээ баг В хэсэгт орсон Хятад, Грек, Герман, Ангол, Испани тоглоно. Хэсэгтээ эхний дөрөвөн байрыг эзлэсэн багууд 1/4 шигшээд шалгарах юм.
дугаар 149 /169/