Манин хүүхдүүдэд зориулан ариун цэврийн өрөө гаргажээ
Хүйсээ солиулсан хүмүүс түгээмэл байдаг Тайландад тэдэнд зориулсан ариун цэврийн өрөө гаргаж байгаа нь анхны удаагийнх юм. Шинэ зүйл нэвтрүүлсэн Кампан дунд сургуулийн багшийн хэлснээр, нэг жилд элсэн орж ирж буй хөвгүүдийн 10-20 хувь нь өөрийгөө охин гэж боддог хөвгүүд байдаг гэнэ. Манин хүүхдүүдийн ариун цэврийн өрөө хөвгүүд, охидын өрөөний голд байдаг. Энд завсарлагааны цагаар толинд нүүрээ тольдон, үсээ самнах хөвгүүд олон. Манин хөвгүүд бусад хүүхдүүдийн 00-д ороход ялангуяа охид дургүйцдэг байна. Энэ нь тэдний хичээл сурлагад хүртэл сөргөөр нөлөөлдөг учир сургуулийн удирдлага шинээр ариун цэврийн өрөө гаргажээ.
дугаар 145/464.465/