Дуудлага худалдаанаас гурван тэрбумыг л олжээ

Үндсэн хохирлын хагас нь 33 тэрбум төгрөг болсон билээ. Улсын төсвөөс гаргасан энэ мөнгийг ХЗХ-ны зээлдэгчдээс болон битүүмжлэн авсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж, эргүүлэн олж авахаар тогтсон. Энэ ажил өнөөдөр ямар шатандаа явж байгаа талаар ХЗХ-ны төлбөр барагдуулах ажлын албаны дэд дарга Р.Буджаваас тодруулсан юм.

-Дуудлага худалдаанаас хэчнээн төгрөг хуримтлуулж улсын төсөвт оруулаад байна вэ?

-Манай ажлын хэсэг одоогийн байдлаар дуудлага худалдаагаар битүүмжилсэн эд хөрөнгийг зарж, гурван тэрбум төгрөг бүрдүүлээд байна. Үүнд 11 удаагийн дуудлага худалдаагаар 16 үл хөдлөх хөрөнгийг борлуулсан. Энэ нь хоёр тэрбум 550 сая төгрөг болсон. Мөн 384 ширхэг хөдлөх хөрөнгийг худалдаж, 21 сая 450 мянган төгрөг болсон. Хоёр жилийн өмнөх дүнгээр мөрдөн байцаалтын шатанд ХЗХ-ноос битүүмжилсэн нийт 70 мянга гаруй эд хөрөнгийн үнийг тогтоосон нь 31 тэрбум төгрөг болж байсан. Одоогийн байдлаар манай ажлын хэсэг цагдаагийн байгууллагаас тэдгээр хураагдсан эд хөрөнгийн 97 хувийг нь хүлээн аваад байна.

-Хоёр жилийн өмнө битүүмжилснээс хойш эд хөрөнгийн үнэ ханш нэлээд өөрчлөгдсөн биз дээ?

-Хөдлөх хөрөнгийн үнэ ханш буурч харин үл хөдлөх хөрөнгийнх нэлээд өссөн. Тиймээс бид Засгийн газрын ажлын хэсэгтэй хамтран үнэ тогтоох комисс байгуулан битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг аль болох тохирсон, боломжтой үнээр зарж борлуулахаар ажиллаж байна. Ер нь долоо хоногт 1-2 дуудлага худалдаа хийж байгаа.

-Зарагдахгүй байгаа эд хөрөнгө байна уу?

-Өчигдөр өглөө, хоёр объектийг дуудлага худалдаанд оруулсан боловч зарагдсангүй. Гэхдээ бид дуудлага худалдаа, борлуулах эд хөрөнгийн зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр маш сайн хийж байгаа. Энэ ажилд хөрөнгө мөнгөний бололцоо дутмаг байна.

-Тэгвэл зээлдэгчдээс ХЗХ-ны мөнгийг эргүүлэн авах ажил хэр ахицтай байна вэ?

-Энэ ажлыг бид цаг алдалгүй явуулж байна. Мөн битүүмжилсэн эд хөрөнгийг зарснаар хохирлыг бүрэн барагдуулах боломжтой ХЗХ бол Гэр хорооллын барилгажилт, Баян өндәр сан байгаа. Харин Жигүүр инвест, Бүтээн байгуулалт хөгжлийн сан зэрэг нь битүүмжилсэн хөрөнгийг нь зарах замаар төлбөр барагдуулах бололцоогүй хоршоод байгаа юм. Түүнчлэн ХЗХ-ны эздийн нуугдмал хөрөнгийг илрүүлэн, битүүмжлэх ажлыг хийж байна. Тухайлбал, Глоб кредит сангийн мэдлийн, Чингэлтэй дүүрэгт байрлах 48 айлын орон сууц байна. Үүнээс гадна илрүүлсэн олон олон хөрөнгө бий. Гэхдээ одоо эдгээрийг хохирогчдын мэдэлд шилжүүлэх ажил үлдээд байна.

Б.Төгсбилэгт

Дугаар 145/464.465/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button