Боол чинь болъё гэчихээд хаан болов оо, тэд

Өнөөх л Та намайг сонгоод өгөөч гэсэн гуйлгын шинжтэй материалууд урсгал ус шиг урссаар. Телевиз асааж, сонин гарчиглахаар тэд л ёс мэт хойморыг нь эзэлчихээд таны, улс эх орны амьдралыг би, манай нам л дээшлүүлнэ гэх зэргээр сүрдүүлээд ч байгаа юм шиг, гуйгаад ч байгаа юм шиг аашилсан. Гадаа гарахаар алсын барааг хаасан нэр дэвшигчдийн том том самбарууд намайг сонгоорой гэж бөхөлзөх нь холгүй байлаа.

Үнэндээ өнгөрсөн өдрүүдэд нэр дэвшигчдийн дүр зураг зүүдэнд үзэгдэж, дуу хоолой нь чихэнд хоногших нь холгүй байсансан. Арай л гишгэх газарт минь өөрийгөө дэвсч өгсөнгүй.

Зарим нь өөрийгөө сонгоорой гэж гуйна, гуйгаад барахгүй идэх хоол, түлэх түлшийг нь бэлтгэж өгнө. Бүр зарим нь архи тарааж эрүүл ухааныг нь балартуулахдаа ч юман чинээ бодсонгүй. Гэрээсээ хэсгийн хороо хүрэх км хүрэхгүй газарт машинаараа үнэгүй хүргэж надад санал өгөөрэй гэж тал засахаа ч мартсангүй. Энэ мэтчилэн хууль тогтоогч байгууллагад гишүүн болох гэж байгаагаа мартсан тэд хууль зөрчсөн үйлдлүүдийг үлгэрлэж үзүүлсэн гайхамшгаар дүүрэн өдрүүд өнгөрсөн.

Харин сонгогчид битүү морьд шиг байсаар л… Тэднийг ийн уйлан дуутарч, алиа салбадай шиг аашилж суухад сонгогчид хэнийг, аль намыг сонгох вэ гэж сэтгэлээ чилээж байлаа. Үнэндээ эх орон ч хүүгийн дүр эсгэж, ам амандаа Монгол Улс, монголчуудынхаа амь амьдралыг дээшлүүлнэ гэсэн ялдам үгийн аль нь худал, үнэн гэдгийг ялгахад бэрх байлаа. Арга ч үгүй биз. Сонгогчдынхоо далласан газар нь ил гарч далайсан газар нь далд орж байхад сонголт хийхэд бэрхтэй байх нь гарцаагүй. Гэвч монголчууд өөр өөрсдийнхөө сонголтыг хийгээд байгаа. Өөрөөр хэлбэл, ард түмэн сонголтоо нэгэнтээ хийжээ.

Харин өнөөдөр бидний байр солигджээ. Одоо бид тэднийг ажлаа хийгээч, амласнаа биелүүлээч гэж аргадаж, гуйж эхлэв. Өнөөх сонгуулийн маргаашнаас л уулыг нурааж, усыг эргүүлнэ хэмээж байсан түшээд төрд гуйгаад залаад авчирсан мэт аашлав. Залхуу илжгийг занчихаас нааш алхдаггүй гэдэг шиг төрийн ажилд хойш суусаар. Ямар ч байсан монголчууд УИХ-ын сонгуульд саналаа өгснөөс хойш cap, нэг хоног болж байна. Гэтэл өнөөдөр гурван тойргийн асуудал маргаантай байгааг эс тооцвол шинэ парламент ажлаа үргэлжлүүлэхэд чөдөр тушаа болох зүйл даанч алга.

Ажил хийхгүй гэсэнд нь шалтаг олддог

Хийе гэсэн хүнд арга нь олдож, хийхгүй гэсэнд нь шалтаг олддог гэдэг алдуул үг байдаг. Өнөөдрийн шинэ парламентад суудал эзэлсэн АН-ынхан яг ийм дүр төрхийг эсгэж сууна. Тэдэнд ч шалтаг мундсангүй. Тухайлбал, Үндсэн хуульд еөрчлөлт оруулсан долоон заалтыг хүчингүй болгох,

-Улс төрийн намууд болон Төрийн албан хаагчдын хуульд өөрчлөлт оруулах, УИХ-ын шинэ бүтцэд бүртгэлийн дэд хороо байгуулах, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Үнийн өсөлтийг багасгах, Сонгуулийн үр дүнг СЕХ долдугаар сарын 10 -нд өргөн барьсан төслөөр нь 62 гишүүнээр тангараг өргөх ёслол хийлгэхийг шаардсан.

Түүнчлэн долдугаар сарын 01-нд болсон үймээн самуунд оролцсон 200 гаруй хүнийг Өршөөлийн хуульд хамруулах, Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг албан тушаалаас нь огцруулах шаардлагуудыг тавиад байгаа. Хэрэв дээр дурдсан шаардлагуудыг МАХН хүлээн авахгүй бол шинэ парламентын тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдээд удаж байна. Тэдний энэ байдал яг л хусмаа чамласан хүүхдийг санагдуулам байгаа биз.

Тиймээс хоёр нам зөвшилцлийн ажлын хэсэг байгуулаад хэдийнэ ажилдаа орсон. Гэвч өнөөг хүртэл зарим асуудалд тохиролцож чадаагүй сууна. Угтаа тохирч болохгүй асуудал юм чинь, зөвшилцөхгүй байгаа нь аргагүй. МАХН-ын хувьд СЕХ-ноос долдугаар сарын 14-ний өдөр өргөн барьсан албан ёсны дүнгээр тангараг өргөх ёслолоо хийнэ хэмээж байгаа бол АН-ынхан 10-ны өдрийнхөөр буюу 62 гишүүнээр нээлтээ хийнэ хэмээн тас гүрийж байгаа. Ингэвэл парламентад олонхи байхгүй болж УИХ-ын дарга, Засгийн газрыг ч намууд хамтарч байгуулах юм. Тиймээс АН-ынхан айлын эрх хүүхэд шиг санасандаа хүрэх гэж гэдрэгээ тас саваад хэвтчихэв. Сонгуулийн өмнө амлаад байсан төр түмнийхээ төлөө боол мэт үйлчилнэ хэмээж байсан тэдний үг ул болжээ. Одоо байтлаа хаан шиг загнаж бүхнийг өөрсдийн дураар шийдүүлэх гээд улайрч сууна.

Уг нь тэрхүү шаардлагууд нь заавал зөвшиж, парламентыг гацаанд оруулж байж хэлэлцэх асуудал мөн үү гэвэл бас тийм биш. Аль ч парламентад хуульд нэмэлт өөрчлөлт хийх асуудал байдаг. Өөрчлөлт оруулсан төслийг нь түшээд олон талаас нь ярилцаад л хэлэлцэх эсэхээ шийдэж ирсэн. Тийм атал Орон нутгийн сонгууль, Улс төрийн намууд, болон Төрийн албан хаагчийн хуулийг зөвшилцөж байж шийднэ хэмээн гэдийх хэрэг байна уу.

Хэрэв хүсэх л юм бол дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулаад оруулж ирэх эрх нь түшээдэд нээлттэй.

Түүнчлэн ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгчийн үүргээ биелүүлсэн эсэхийг нь Шинэ Засгийн газар нь авч хэлэлцээд шийдчих асуудал. Энэ нь үнэхээр гацаа үүсгэх, төрийг эзгүйдүүлэх асуудал, зайлшгүй шаардлага болсон гэдэг нь нэг л эргэлзээтэй. Долдугаар сарын 01-ний үймээн самуунд оролцоод Ганц худагт хоригдож байгаа 200 орчим хүнийг төр өршөөх эсэх нь парламентын хүрээний асуудал. Энэ нь шинэ түшээдийн бүрэн эрхийг баталгаажуулахтай зайлшгүй холбоотой асуудал гэвэл итгэх хүн бага. Учир нь парламент Өршөөлийн хуулийг хэлэлцдэг шүү дээ. Үйл ажиллагаа нь эхлэх нь байтугай гишүүдийн бүрэн эрх нь ч баталгаажаагүй байгаа парламентад баривчлагсдыг өршөөлд хамруулах шийдвэр гаргах эрхэнд байх билээ. Товчоор хэлбэл, АН-ынхан эхлэл төгсгөл нь үл мэдэгдэх шаардлагууд тавиад биелүүлбэл, парламентын үйл ажиллагааг чинь нээгээд өгье хэмээж байх нь сонин. Энэ улсын хувь заяаг нам шийддэг болсон гэж үү.

Түмний сонголтыг зөвшилцөх эрх тэдэнд байхгүй

Парламент нь хууль тогтоох дээд байгууллага. Ямар хууль тогтоогчид цугларна яг тиим хууль төрөх нь зайлшгүй. Гэтэл энэ удаа хуулиас дээгүүр эрх мэдэлтнүүд гараад ирж. Тэгэхлээр тэдний ааш аягт тохирсон хуулиуд мэндлэх болох нь. Энэ нь өнгөрсөнд баталсан хуулиудтай зөрчилдсөн ч тоох юм даанч алга. Бас хуучин хуулийг мөрдөх ч албагүй бололтой.

Ардчилсан нийгэмд бүх асуудлыг хуулиар зохицуулна гэдэг нь монголд хоосон уриа лоозон болж хувирчээ. Харин хууль нь ямар ч үед намын эрх ашигт үйлчилж байх ёстой болох нь. Ганцхан жишээ дурдахад, Сонгуулийн дүнг ямар байхыг МАХН, АН зөвшилцөөд шийдэх гээд сууж байх шиг. Үнэн байдал ийм байсансан бол ядруухан эдийн засагтай монголд хэдэн зуун саяар сонгууль хийж тансаглах хэрэг юун. Хоёр нам зөвшилцөөд л эрх тэгш сандал ширээгээ хуваарилна биз. Бусад нь ч гэсэн мөнгөө барж ядан хэрэгтэй хэрэггүй цаас, бензин шатахуун, алт шиг цагаа үрж сонгуульд өрсөлдөх ч хэрэг алга. Өнөөдөр тэдний зөвшил нийгэмд ийм ойлголт төрүүлж байна.

Уг нь тэд сонгогдсон л бол тангарагаа өргөөд ажилдаа зүтгэх ёстой. Дөрвөн жил төр түмнийхээ төлөө тэрэгний морь шиг зүтгэнэ үү, тэнгэрт дүүлж тэндээсээ үнэг чонотой хөөцөлдөнө үү тэдний л мэдэх асуудал. Харин маргаан, будлиантай асуудал байвал хуулийн байгууллагаар шийдүүлэх ёстой. Ямарч зөвшилцөл байх ёсгүй мэт. Хууль тогтоогч болж байгаагаа хууль үйлчилдэггүй юм байна гэж ойлгоогүй л байлтай.

Тэгэхлээр шинэ парламентын ам бүл 66 эсвэл 62 байх уу гэдгийг хуулийнхан л тогтооно. Харин асуудалд гомдол саналтай нам бүлэг гишүүн хэн ч байсан будлиан үүсгэсэн СЕХ-ны даргыг шүүхэд өгч, шалгуулж болох. Тэд уг нь энэ эрхээ мэддэг л баймаар даа. Харамсалтай нь санахыг ч хүсэхгүй байгаа бололтой.

Үндсэн хуульд гар хүрэх эрхийг хэн өгөв

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа батлаад 16 жил болж байх шиг. Энэ хуулийг батлах гэж өдөржин шөнөжин сууж байсан түүхийн амьд гэрчүүд хэдэн арваараа байгаа. Ганцхан заалт хэлэлцэх гэж шөнө дундыг хүргэж байсан удаа ч бий гэдэг. Төрийн ордны танхимд хонох нь холгүй байж баталсан АИХ-ын дедутатын ажлыг ганц нэг нам нийлээд зөвшилцөөд өөрчилдөг жишиг тогтох нь. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг гэдэг дээ.

Анхнаасаа ад үзээд байгаа тэрхүү заалтуудыг яах гэж дур мэдэн оруулсан юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгээд өнөөдөр төрийн эрхийг барих гэсэн чинь өөрсдийн нэгэнтээ үйлдсэн лай нь толгой дээр нь буухаар дахиад л дур мэдэцгээх болж. Өөрсдийн хүсэлд нийцвэл хэд бол хэчнээнээр нь нэмэлт өөрчлөлт оруулаад, хүсэхгүй байвал өм цөм аваад хаях дээрээ тулаад сууж байна. Үндсэн хууль байтугай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тул иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулдагсан. Өнгөрсөн парламентаар жишээ авахад хэлэлцүүлгээр дамжиж батлагдсан хууль өч төчнөөн бий.Харин иймэрхүү шат дамжлага дамжаагүи хуулиуд хуурай, амьдралаас тасархай хэмээн цоллуулж, байсхийгээд л гар хүргэдэг.

Энэ утгаар авч үзэх юм бол шинэ парламентын гишүүд тангараг өргөнө өргөхгүүлэхгүй гэсэн намуудад Үндсэн хуульд гар хүрэхийг хэн зөвшөөрсөн юм бэ гэж асуумаар санагдах. Мэдээж тэд ард түмний тусын тулд гэж нүүр нь улайхгүй хариулах биз. Ард түмэн тэр хуулийг батлахгүй бол болохоо байлаа хэмээн хашгичаад, жагсаал цуглаан хийж, өлсгөлөн суулт зарлаад байна уу? Үгүй дээ, харин тэд Эх орны хишиг, ажлын байр гаргах зэрэгт нэхэл хатуутай шаардаж магадгүй.

Ядахдаа ард түмний дунд хэлэлцүүлэг хийсэн чинь тэдэн хувь нь Үндсэн хуулийн тийм тийм заалтыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж үзсэн гэх судалгаа байх хэрэгтэй. Ядаж энэ чинь баримт болох учиртай. Гэтэл улс төрийн хоёрхон нам ийм шийдэлд хүрэх гээд өөрчилсөн ч яахав гээд тохироод сууж байх юм. Нэртэйгээр нь мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг оруулчихгүй яасан юм. Үүнээс болж та бүхний амьдрал ахуй сайжруулахад гол саад нь болоод байна гэдгийг хэлэх хэрэгтэйсэн. Бид тэднээс иймэрхүү асуудалд анхаарлаа хандуулж ажилла гэж сонгоогүй л баймаар… Уг нь улс эх орон, ард түмний төлөө хийх ажил шил дарж байх учиртайсан. Гэтэл тэд иймэрхүү шаардлага тавиад л цаг хугацаа өнгөрөөж сууна.

Түшээ болох дургүй байвал эргүүлээд татчихья

Монгол Улсад төрийн түшээ болох дургүй хүн хаана байсан юм. Энэ сонгуульд гэхэд 400 орчим өмнөхөд нь 500 гаруй хүн өрсөлдсөн дүн байдаг. УИХ-ын гишүүний суудал олон монголчуудын цээжинд багтаад байдагсан. Гэтэл сонголтоо хийсэн түмнээр тохуурхаж байгаа түшээдээр монголын төр дутах уу. Үнэхээр янз бүрийн шалтаг тоочоод, эрх ямба эдлүүлэхгүй бол үндсэн ажлаа хийхгүй гээд байгаа нөхдийг баяртай гэж хэлээд тэднээс салах цаг болж. Өнөөдрийн улс төрд гацаа үүсгээд байгаа нөхдүүдийг тоглоомын талбайгаас аргах цаг нь иржээ. Тэгэхгүй бол миний, манай намын санаанд таарахгүй байна гээд төрийн ажлыг хэдэн арван хоногоор нь хойш татдаг муу жишиг газар авлаа. Яг л тахал шиг тархаж байна.

Хөлбөмбөгийн спортод ядарч сульдсан, дэмжээд ч тоглож чадахгүй байгаа тоглогчоо дасгалжуулагч нь ядах юмгүй сольчихдог. Гэтэл монголын улс төрийн тоглоомын дүрэм үүнээс дор байна гэж үү. Ард түмэн нь нэг муу спортын дасгалжуулагчаас дор эрх мэдэлтэй байна гэж үү. УИХ-ын гишүүнийг сонгосон шигээ эргүүлэн татдаг хуультай байхыг монголчууд яс махандаа шингэтэл ойлгож байгаа. АНУ-ын сенатыг сонгогчдын 3/1 нь л нийлээд гарын үсэг зурвал татах эрхтэй байдаг гэх. Монголд яагаад тийм байж болохгүй гэж. Ажлаа хийдэггүй, тендер будилуулдаг, авлигын хэрэгт орооцолддог, төсвөөс төрдөг тэрбумтнуудыг яагаад ял юм шиг дөрвөн жил тэжээх үүрэгтэй болж байна даа. Түшээдэд хариуцлага тооцох эрхийг монголчууд нэхэх эрхтэй гэж бодож байна.

Тэдгээр нь дөрвөн жил улаан номд орсон амьтан шиг дураараа дургиж, жиргэж явах нь даанч харамсалтай. Үеийн үед монголчууд ийм эрх эдлэхийг хүсдэг. Гэвч ард түмний энэ захиалгыг аль ч парламент хүлээж эс авсан. Тиймдээ ч парламент нь хууль зөрчигчдийн шуургалах үүр уурхай болоод байх шиг.

Ц.Хангай

Дугаар 146/819/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button