Хартфорт институт аттестачилагдаж чадсангүй
Харин энэ жил нийт 187 их дээд сургууль болон мэргэжил сургалтын коллеж элсэлт авах юм байна. Эдгэрээс нийт 23-ийг нь аттестачилалд хамруулж шаардлага хангаагүй зарим их дээд сургууль, коллежуудыг элсэлт авах эрхийг нь хассан байна. Өнөөдөр монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн болон хувийн мөн гадаад дотоодын их дээд сургуулиуд цөөнгүй болсон. Үүнийгээ дагаад эдгээр сургуулиудад тавигдах хяналт шалгалтыг ч чангатгах хэрэгтэй байгаа.
БСШУЯ-ны сайдын тушаалаар их дээд сургуулиуд болон мэргэжилийн сургалтын төвүүдэд аттестачилал явуулсан байна. Их дээд сургуулиудыг доорх журмын дагуу аттестачилалд хамруулжээ.Сургуулийн үйл ажиллаагаа хэвийн явагдаж байх, сургалт хувиарын дагуу чанартай явагддаг байх, Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тодорхой чиглэлээр эрхлэн явуулж хэвшсэн байх, багшлах боловсон хүчний хувьд 75-аас доошгүй хувь нь үндсэн багш байх, орчин үеийн номын сантай байх гэх мэт үндсэн шаардлагыг тависан байна.
Нийт 19 их дээд сургууль аттестачилалд хамрагдсанаас Архангай коллеж, Либерти дээд сургууль, Алтай , Номун далай коллеж , ОХУ-ын Пелхановийн нэрэмжит эдийн засгийн академийн УБ дахь салбар сургууль тус тус тэнцсэн байна. Харин бусад 14 сургууль нь шаардлагыг хангаагүй аж. Эдгээр сургуулиудын дунд хамгийн өндөр төлбөртэй хамгийн чанартай боловсролыг олгоно гээд байсан Хартфорт институт болон Дорнод Сибирын Мосвкагийн сургууль коллужууд ч явж байна. Эдгээр шаардлага хангаагүй сургуулиудыг шинээр элсэлт авахыг зогсоосон байна. Үүнээс хархад манайхан гадаадын сургууль л гэхээр сайн чанартай гэж ойлогод явдал нь өрөөсгөл ойлголт болж байна.
Мөн мэргэжилийн боловсролын сургалтын байгуулгуудаас 14 байгууллага аттестачиллд хамрагднаас 10 нь тэнцсэн байна. Аттестачиллын асуудлаас гадна эцэг эхчүүд ,оюутнуудын толгойны өвчин болоод байгаа асуудал бол төлбөр байгаа. Төрийн өмчийн их дээд сургуулиуд судалгааны багийн шийдвэрийг хүлээж байгаа гэх ч эрүүл мэндийн их сургууль болон ХААИС-иуд төлбөрөө 20-30 хувиар нэмээд байгаа юм байна. Харин хувийн их дээд сургуулиуд төлбөрөө хэдэн төгрөгөөр нэмэх нь тус сургуулиудын удирдлагын шийдвэрлийн асуудал юм байна.Энэ байдлаас нь хархад хувийн сургуулиуд төрийн өмчийн сургуулиудаасаа илүүтэйгээр төлбөрөө нэмэх хандалгатай байна.