Тусламжийн будаа, элсэн чихэр авах купоныг үнэт цаасаар хэвлэсэн

Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Долгормаагаас тодрууллаа.

-Тусламжийн цагаан, будаа, элсэн чихрийг чанарын шаардлага хангасан хэмээн тараагаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч зарим газарт тарааж байгаа будаанаас хорхой гарсан гэх гомдол гарч байна л даа?

-Анх цагаан будааг тараахаас өмнө буюу орж ирэхэд нь мэргэжлийн хяналтын байгууллагаас бүх төрлийн хяналт, шинжилгээ хийсэн. Тэднийхээс гаргасан дүгнэлтийн дагуу л тарааж байгаа шүү дээ. Янз бүрийн хорхой байна гэсэн яриа гарах ёсгүй гэж бодож байна. Манай хэлтэст хандан тарааж байгаа цагаан будаанаас чинь ийм хорхой гарч ирлээ гээд үзүүлж, харуулаад гомдол мэдүүлээд явж байгаа хүн алга. Тэгэхээр энэ бол ямар нэгэн байдлаар зарим хүний явуулга байх магадлалтай. Тусламжийн гэсэн болгон муу байх ёсгүй шүү дээ.

-Нэр нь хорооноос гаргасан жагсаалтад орчихсон, купонтой бол авах эрхтэй гээд байгаа. Гэтэл ганцхан Миний дэлгүүр-ээр тарааж байгаа нь дараалал үүсгээд байна ?

-Манай иргэд ер нь бараа бүтээгдэхүүнийг дугаарлаж авна гэдгийг мэддэггүй шүү дээ. Тэр дундаа дугаарлана гэхээр бүр ч уур ундууцлыг нь хүргэдэг юм шиг байгаа юм. Өдөр болгон дэлгүүрийн гадаа картын бараа авах гэж байгаа юм шиг бөөн бөөнөөр дугаарлаад байгаа юм байхгүй шүү дээ. Сайндаа л тав, арван хүн л зогсч байна. Мөн ганц, хоёр дэлгүүр оочер дугаар үүсгэсэн бол будаа, элсэн чихэр нь дуусаад татаж авах гэж жаахан хугацаа алдсан байж магадгүй.

-Үүнийг асуумаар санагдаад байна л даа. Миний дэлгүүр-ийг яагаад сонгосон юм бэ, Ямар нэгэн далд хуйвалдаан байгаа юм биш биз?

-Тийм зүйл байхгүй ээ. Миний дэлгүүр-ийг холбогдох байгууллагууд нь хэлэлцээд хамгийн их цэгтэй учраас л сонгосон хэрэг. Тэрнээс хүмүүсийн хэлдгээр ямар нэгэн албан тушаалтан мөнгө хүүлээд сууж байгаа юм байхгүй гэж хэлмээр байна.

-Хэдэн цэгээр иргэдэд тарааж байгаа юм бэ?

-Тусламжийн цагаан будаа, элсэн чихрийг авах хүмүүсийн тоо нэрсийн жагсаалтыгдүүрэг, хороо тус бүрээр нь гарган Миний дэлгүүр-т өгсөн байгаа. Тиймээс нэр нь жагсаалтад орсон бол иргэд купоноо үзүүлээд авна. Цэгүүдийн хувьд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд зургаа, Чингэлтэй дүүрэгт 19 дүгээр хороонд тав, Баянголын 20 дугаар хороонд долоо, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 24 дугаар хороонд тус бүр дөрвөн Миний дэлгүүр-ийн сүлжээ байгаа.

-Нэрсийг яаж гаргасан юм бэ. Зарим сайн дурын байгууллагуудаас авах ёстой хүн нь жагсаалтад нэрээ оруулж чадаагүй. Хүнээ зөв олж сонгоогүй байна гэсэн яриа гаргасан?

-Нэрсийг бол манай байгууллага гаргадаггүй юм шүү дээ. Ер нь анхан шатны нэгж буюу оршин суугчдаа сайн мэддэг гэсэн утгаар хороо, дүүргийн Засаг дарга амьжиргааны Төвшин доогуур, зайлшгүй авах ёстой гэсэн иргэдийнхээ нэрсийг өгсөн шүү дээ.

Тэгээд ч Засгийн газраас тусламжийн цагаан будаа, элсэн чихрийг нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэд, асрамжийн байгууллага, хүүхдийн эмнэлэгт үнэ төлбөргүй олгох түр журмыг Монгол Улсын Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, ХХАА сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал захирамж өнгөрсөн зургадугаар сарын эхээр гарч, олгож эхэлсэн байгаа. Харин сайн дурын байгууллагуудаас жинхэнэ авах ёстой ганц хоёр хүн үлдчихсэн байна. Нэрийг нь оруулах боломж бий юу гэж ярьж байсан. Түүнийг нь холбогдох байгууллагууд шалгаад нэрсийг нь жагсаалтад оруулах, нэмж купон үйлдвэрлэхээр ярьж байх шиг байна.

-Нийтдээ хэдэн хүнд тусламжийн цагаан будаа, элсэн чихрээс хувь хүртэхээр болсон юм бэ, Засаг дарга үнэхээр авах ёстой хүнийхээ нэрсийг бүрэн оруулсан гэдэгт яаж итгэх вэ?

-Нийтдээ 310 мянган ширхэг купон хэвлэсэн. Дотор нь өнөөдөр нийгэмд тустай хөдөлмөр хийгээд купоноор шагнуулсан хүмүүс байгаа гэдгийг ч санах хэрэгтэй. Харин Засаг даргын гаргасан нэрсийн жагсаалтыг холбогдох байгууллага нь давхар хянасан учраас ямар нэгэн байдлаар танил тал харсан, таньж мэдэх хүнээ оруулсан гэсэн яриа гарах ёсгүй. Тэгээд ч Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасны дагуу бусдын асрамжинд байдаг болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, 18 нас хүрээгүй бүтән өнчин, олон хүүхэдтэй өрх толгойлсон гээд нийгмийн халамж шаардлагатай бүхий л хүмүүсийг хамруулсан байгаа.

-Купоныг хаана хэвлүүлсэн юм бол. Хуулбарлан дуурайх гэсэн зүйл гарахгүй байгаа?

-Тендер зарлан шалгаруулж байж компаниа сонгосон. Үнэгүй будаа, элсэн чихэр авах гэсэн хүмүүс хуулбарлан хэвлүүлэхийг үгүйсгэхгүй гэсэн үүднээс тендер зарлаад зогсохгүй үнэт цаасаар купоноо хийсэн. Тиймээс хуурамч купон үзүүлээд цагаан будаа, элсэн чихэр авна гэж байхгүй. Нөгөөтэйгүүр Засаг даргын гаргаж өгсөн нэрсийн жагсаалттай тулгаж байж олгож байгаа болохоор баригдана л даа.

-Хэдэн сард гэхэд иргэд цагаан будаа, элсэн чихрээ авч дуусах вэ?

– Наймдугаар сарын 15 гэхэд л дууссан байх ёстой. Харин долоо хоногийн өмнө манайхаас ажлын хэсэг гарч байдал ямар байгаа талаар Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг дэх Миний дэлгүүр-ийн цэгүүдээр явж шалгасан. Удахгүй дүгнэлт нь гарах байх.

Т.Оюун

дугаар 146/464.465/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button