Yндэсний цэнгэлдэх буюу Шувууны үүр
Энэ төмөр (төмөр элемент бүр нь 1000 тн жинтэй), 67 метрын голчтой шувууны үүр баригдаж эхэлсэн цагаасаа дэлхийн сонин хэвлэлийн хуудаснаас салахгүй байгаа. Олимпийг сонирхдоггүй хүмүүс ч гэсэн 2008 оны зуны тоглолтын цэнгэлдэх хүрээлэн хэрхэн харагдахыг төсөөлөх болжээ. Шувууны үүр ирэх аравдугаар сараас нийтэд зориулагдан нээгдэнэ. Олимпийн тоглолтын дараа цэнгэлдэх хүрээлэн шинэчлэх ажил хийгдэх аж. Харин зардал нь 300 сая юань болох юм байна. Энэ шинэчлэлийн дараа арилжааны нийт талбай нь цэнгэлдэх хүрээлэнгийн 35 хувийг эзлэж, тэнд оффис, зочид буудал, зоогийн газрууд нээгдэнэ.Бээжингийн олимпийн уран барилга хамгийн амбицитай нь болно. Зөвхөн олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбай нь 1135 гектар болж, түүнээс 680 нь ногоон байгууламж байх нь. Хүрээлэнд хуучны сүм, дугана үлдэхээс гадна олон шинэ байгууламж босно. Тухайлбал, дэлхийн бембөрцөг бий болох аж. Энд 66 гектар нутаг дэвсгэрт олимпийн тосгон нээгдлээ.
Дугаар 149 /169/