Монголын багийнхан Бээжинг зорьж эхлэв
Тэд олимпийн тосгонд очиж төлөөлөгчдийн бүртгэлийн уулзалтанд оролцож, багийнхаа олимпийн тосгонд байрлах эрхийг баталгаажуулах аж. Манай Улсын тамирчид тэмцээн уралдааны хуваарь, бэлтгэлийн цаг зэргээс шалтгаалан янз бүрийн хугацаанд олимпийн тосгонд очно. Ирэх сарын 1 -ны өдөр хөнгөн атлетик, 3-нд хүндийн өргөлт, 4-нд бокс, 6,7 нд буудлага, жүдо, усанд сэлэлтийн тамирчид Бээжин хотыг зорино. Харин чөлөөт бөхийн багийнхан 8 дугаар сарын 13-ны өдөр олимпийн нийслэлд очихоор болсон байна.
Дугаар 149 /169/