Блогчид хандив өргөв
Монголын блогчдын холбооны тэргүүн Б.Батхүү Уран зургийн галлерейн захирал Д.Энхцэцэгт уг хандивын мөнгийг гардууллаа. Тус холбооныхон 14 хоногийн хугацаанд өөрсдийн хийсэн бүтээлийнхээ мөнгийг цуглуулж ийн хандив өгчээ. Одоогоор Уран зургийн галлерейд 20 гаруй байгууллага болон хувь хүн хандив өгч туслалцаа үзүүлээд байгаа юм байна. Урлагийн олон арван үнэт бүтээлүүд нь хулгайлагдаж, сүйтгэгдэн сэргээн засварлах шаардлагатай байгаа боловч мөнгө санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа хэмээн тус байгууллагын захирал ярьҗ байлаа. Эднийд нийт нэг тэрбум зургаан зуу мянган төгрөгний хохирол учирсан аж. Одоогоор ердөө 44 сая төгрөгийн хандив цуглараад байгаа юм байна.
Дугаар 149 /169/