Олимпийг зорих тамирчид хувцасаа гардан авна
Бээжингийн олимпийн наадамд оролцох Монголын шигшээ багийн тамирчдад хувцас гардуулан өгсөний дараагаар буюу үдийн 15 цагт ерөнхий сайд С.Баяр хүлээн авч уулзах боллоо. Сүүлийн үед манай шигшээ баг тамирчдын өмсөх хувцас Хятадын тамирчдийн өмсөх хувцастай ижил өнгө, хийцтэй байгаа нь Монгол улс тусгаар улс гэдгийг үгүйсгэсэн хэрэг болж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Монгол улсын ерөнхий сайдтай шинэ хувцастайгаа уулзалдах бөгөөд энэ үеэр хувцас сонголт болон олимпийн тухай яриа өрнөх нь дамжиггүй бизээ.