Тошиба 108 саяын алдагдал хүлээв
Токиод төвтэй тус компанийн борлуулалт энэ үед 2.8 хувиар буурч, 15.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үед 1.66 триллион иений борлуулалт хийж байсантай харьцуулбал огцом буурсан үзүүлэлт юм. Тошиба ийнхүү алдагдал хүлээснээ Японы эдийн засагтай холбон тайлбарлажээ. Дэлхийн эдийн засгийн уналт Японд нөлөөгөө үзүүлж буйн илрэл нь үүгээр харагдлаа гэж компани үзэж байна.
дугаар 145/464.465/