ArcelorMittal 114 хувийн ашигтай ажиллажээ
Тус компанийн ашиг орлого хоёрдугаар улиралд 114 хувь давж гарчэә. Энэ нь тэд гуравхан сарын дотор 37.8 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаас 5.8 тэрбум ам.долларын цэвэр ашгаар дансаа зузаалсан гэсэн үг юм байна. Ази, Орос, Ойрхи Дорнодод төмрийн эрэлт хэрэгцээ хурдацтай өсч байгаа нь борлуулалт нэмэгдэхэд нөлөөлжээ. Эрэлт дагаж төмрийн үнэ ч өндөр байгаа юм. Компанийн захирал, дэлхий толгой тэрбумтнуудын нэг Лакшми Миттал үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд долоон тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн гэнэ.
дугаар 145/164.465/