СЕХ-н дарга Б. Баттулга АН ард түмний гуравны нэгийнх нь дэмжлэг авсан нь хангалттай
2008 оны улсын их хурлын сонгуулийн дүнг Ардчилсан нам хүлээн зөвшөөрч чадаагүй байгаа болон Хэнтий, Дорнод аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн эцсийн дүн гараагүй байгаагаас болоод шинэ парламент хуралдаж, тангарагаа өргөж чадахгүйд хүрээд байгаа. Ардчилсан намын зүгээс Сонгуулийн ерөнхий хороон дарга Б. Баттулгыг сонгуулийн дүнг будлиантуулсан ганц хүний нэг хэмээн үзээд байгаа. Ийн үзэх болсон шалтгаан нь Монгол улсын ерөнхийлөгчид энэ сарын 10, 14-ны өдөр өргөн мэдүүлсэн сонгуулийн дүнтэй холбоотой юм. Энэ мэт нийгмийн дунд үүсээд байгаа олон асуудалд Б.Баттулга дарга хариулт өгсөн юм.
СЕХ-ны дарга Б. Баттулга нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ийн тайлбар хийж байна.үideo1Энэ сарын 10-ны Булган аймаг, Хан-Уул дүүргийн тойргийн хороодоос дахин тооллого явуулах шаардлагагүй гэсэн шийдвэр ирсэн тиймээс 14 ны өдөр ерөнхийлөгчид мэдээллэсэн хэмээн тайлбар хийлээ. Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ Ардчилсан нам ард түмний гуравны нэгийнх нь дэмжлэгийг авсан нь хангалттай тоо гэсэн юм.
Т. Од
Ж. Дархан