Азтай охин
Охины ээж түүнийг унтаж байгаа гэж бодож байхад Ашинск суурины ойролцоохь гэрээсээ 50 метр орчимд байрлах төмөр зам дээр жаал мөлхөж явжээ. Гэрчийн хэлснээр жолооч хүүхдэд анхааруулга өгч, дуут дохиогоо дуугарган тормосоо ажиллуулсан ч галт тэрэг зогсч чадалгүй охины дээгүүр гарсан байна. Хөдөлгүүрийн дороос охиныг олоход түүний бие өчүүхэн төдий л шалбарсан байжээ. Охиныг ойролцоохь эмнэлэгт хүргэсэн ба дараа өдөр нь гэхэд л хэвийн байдалдаа оржээ. Охины гэр нь хашаагүй аж.
дугаар 149/