Камбожийн сонгуулийг шүүмжиллээ
Тэдний ажигласнаар эрх баригч нам сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнхийг хяналтандаа авсан бөгөөд Yндэсний сонгуулийн хороо олон мянган хүнийг санал хураалтад хамруулаагүй байна. Сонгуулийн явц хэдийгээр будлиангүй, шударга болсон ч санал хураалтын өмнөх зохион байгуулалт тааруу байсныг ажиглагчид онцолжээ. Камбожийн парламентын сонгуулийг гадаад, дотоодын 17 мянга гаруй ажиглагч хянасан юм. Урьдчилсан дүнгээр эрх баригч Ардын нам үнэмлэхүй олонхи болсон. Харин Европын холбооны төлөөлөгч тэргүүтэй олон зуун ажиглагч улсын хэмжээнд 50 мянга гаруй хүний нэрийг сонгогчдын бүртгэлээс хассаныг тогтоосон аж. Хэдийгээр эл тоо сонгуулийн дүнг өөрчлөхгүй ч иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчлөө гэж тэд үзэж байгаа юм. Эрх баригч нам болон Yндэсний сонгуулийн хороо ажиглагчдын дүгнэлттэй санал нийлэхгүйгээ илэрхийлжээ.
дугаар 149