Ангийн буугаар бай буудаж тогложээ
Дуудлагын дагуу тус хороог хариуцдаг Цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн жижүүрийг очиход Хан-Уул дүүргийн хоёр дугаар хорооны харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй P.Азжаргал гэгч нь Вепри-308″ маркийн ангийн зориулалтгай буугаар гурван удаа бай буудаж байсан байна. Энэ үеэр азаар хүний амь хохироогүй ажээ. Р.Азжаргал нь өмнө нь хэд хэдэн удаа ингэж шөнийн цагаар бай бууддаг байснаа хүлээсэн бөгөөд ямар нэг зорилго агуулаагүй гэж мэдүүлсэн байна. Вепри-308″ маркийн ангийн зориулалттай буу нь шөнийн дуран хараатай сүүлийн үеийн буу байсан ч ямар ч бүртгэлгүй, хэнээс, хаанаас авсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж аж.
Н.Үнэн
Дугаар 170 /2457/