Хүний эрх зөрчөөгүй гэв
Хятадын Гадаад хэргийн яам тус байгууллагын тайланг өрөөсгөл гэжээ. Эмнести интернэшнл олимпийн наадмыг зохион байгуулагчийн хувиар хүний эрхийн үзүүлэлтээ сайжруулна хэмээсэн Бээжин амлалтаа биелүүлээгүй гэж үзэж байгаа юм. Тус байгууллагын тайланд тэмдэглэснээр Хятадад хүний эрхийн төлөө тэмцэгчид болон сэтгүүлчдийг хорьж цагдах нь хэвээр байгаа аж. Мөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах нь нэмэгдэж, орон гэргүй хүмүүсийн тоо өсч, шорон гянданд хоригдож буй хүмүүсийг эрүүдэн шүүх, тамлах зэрэг хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд байсаар байгааг онцолсон юм. Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч олон улсын хүний эрхийн байгууллагаас улсынх нь дотоод хэрэгт оролцохгүй байхыг, Хятадын талаархи хуучны бодлоо өөрчлөхийг хүсчээ. Тэрбээр Хятадын эрх баригчид хүний эрхийн асуудалд нухацтай ханддаг гээд тайланд багтсан мэдээллүүд хэт нэг талыг барьсан гэжээ.
дугаар 149