Чулуу атгасан нөхдүүдэд шадарладаг сайд хэрэгтэй байна

Ердөө л эрх мэдлээр маруухан, одон гардуулах онцгой үүрэг бүхий Ерөнхийлөгч хэмээх нөхөр үлджээ. Эдүгээ Д.Лүндээжанцанг УИХ-ын дарга гэхэд ч хэцүү, биш ч гэхэд хэцүү байдалд оров. Хуучин ангийнхан нь бэлэг хадгаа аваад аль хэдийнэ явчихсан тул тэрбээр бууриа сахин ганцаараа үлджээ. Тэгэхээр нэг ёсондоо УИХ гээч төр барьдаг юм алга аа гэсэн үг.

Тэгтэл өнгөрсөн УИХ-аас томилогдсон энэ Засгийн газар мөн л хуулиараа л хүчинтэй гээд байхаас биш монгол сэтгэлгээгээр бол монголчууд мөн л аль хэдийнэ нь гудамжинд гаргачихаад байгаа нь үнэн. Тиймээс ч эдүгээ шинээр байгуулагдах Засгайн газарт хэн хэн гээч аавын азтай хүүхдүүд орох бол гэсэн таамаг манай тамирчид урд хөршид болох олимпоос медаль авах болов уу, үгүй болов уу гэсэн таамагтай хамт зуузай холбон уралдаж байна.

Нэлээд хүний нойр хамагдаж, өнчин дэрэн дээр шөнөжин хөрвөөж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ямар ч байсан нөхцөл байдал намжиж, дүү намынхан тангараг энэ тэрээ өргөвөл С.Баярын хувьд хаана очих нь тодорхой. Ялсан намын дарга Ерөнхий сайдынхаа суудал дээр очиж л таараа. Хүссэн ч очно. Хүсэхгүй байсан ч тавина. Харин түүний, танхимын хувьд ямархуу өнгө төрхтэй байхыг ёстой л чөтгөр мэдэх биз ээ.

С.Баяр есөн сайдтай байна гэсэн төслөө аль эрт сонгуулийн өмнө оруулаад УИХ-аар батлуулчихсан байгаа нь нэгдүгээрт шалгуур тун өндөр байх ажээ гэсэн сэтгэгдлийг төрүүлээд байгаа. Гэхдээ тэр хэний ч санаанд оромгүй шийдвэрийг хэнээс ч хамаарахгүйгээр гаргадаг нэг онцлогтой. Тухайлбал, Эрүүл мэндийн дэд сайдаар л гэхэд Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр хоёроо ялгахгүй, мөн түүнээсээ болоод нэг их санаа сэтгэл нь зовдоггүй нөхрийг тавьчих жишээтэй.

Мэдээжийн хэрэг одоо сонгууль өнгөрсөн болохоор мань нөхөр нам энэ тэрээ нэг их бодолгүйгээр үнэхээр өөрт нь хэрэг болох нөхдүүдийг ч татаж авчраад тавих биз ээ гэсэн сэтгэгдэл нэлээд хүнд байгааг үгүйсгэхийн арга алга. Яагаад гэхээр, энэ нөхөр хэзээ, хэнтэй, яаж нөхөрлөхөө тун сайн мэддэг нэгэн. Хэнийг хэзээ ашиглахаа ч мэднэ. Ингэхэд байна шүү дээ, есөн сайдын гурав нь УИХ дотроос томилогдох ёстой.

Тиймээс чиглэлийн гурван яамны сайдаар оччих юмсан гэсэн бодолтой өч төчнөөн хүний зүрх түг түгхийгээд л хурдхан шиг энэ тангараг гэдэг лайтай юм аа өргөөд орхих юмсан гэхээс нойргүй хонож яваа. Мөн гадна талаас томилогдох сайдуудын тоонд саяхан өрсөлдөөд унасан нөхдүүд орно дао гээд рэдсээ, махи.йтал сойж байгаа нь эдүгээ нууц биш болжээ. За яахав, ингэсхийгээд засаг, төр нь байгуулагдах нь ч байгуулагдаж таарна аа гэдэгт эргэлзэх юм алга.

Нэг их удаан эзэнгүй явбал сөрөг, эерэг хүчний аль алинд нь ашиг авчрахгүй. Ард түмэн ч таалахгүй. Мөн нөгөө үймээн самууны хэрэг ч тэгсхийгээд замхрах шат руугаа орно. Таван хүний амь таван золбин нохой буудчихсан юм шиг л сураггүй алга болно гэдэгт бас л эргэлзэх хэрэггүй. Тиймээс бид засаг, төрөө байгуулаач ээ хэмээн эдгээр нөхдүүдээс шаардмаар байгаа юм. Тэр тангараг гээд байгаа юмыг нь шахаж байгаад өргүүлмээр байна.

Хэдийгээр тангараг гэдэг энэ үед хэлбэрийн төдий зүйл болсон ч УИХын гишүүдийн хувьд гацаа болж чадаж байна шүү дээ. Гэхдээ, Засгийн газрын тэргүүн аль намын хэн ч байснаас үл шалтгаалах нэг зүйл засаглах шатанд ажиглагдаж эхэлсэн байна. Тухайлбал, МУ-ын Шадар сайдын асуудал. Яагаад гэхээр, С.Баяр долдугаар сарын нэгнээс өмнө Засгийн газар ямар бүтэцтэй байх саналаа батлуулжээ. Тэрбээр Шадар сайдгүй байна аа гээд оруулж.

Тэгвэл долдугаар сарын 1-нээс хойш огт өөр нөхцөл байдал үүсэв. Бүүр хэн ч тооцоогүй нөхцөл байдал үүссэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын нэгэнд болсон үймээн самуун Монгол Улсад Шадар сайд гэдэг нөхөр байх хэрэгтэйг дахин санууллаа. Яагаад гэхээр, энэ цаг үед ард түмэндээ шадарладаг тийм Шадар сайдын хэрэг байгааг уг үймээн харуулав. Дарга нартаа, танхимдаа шадарладаг бус тэрхүү чулуу атган боссон нөхдүүдэд бас шадарладаг хүн хэрэгтэй байна аа гэсэн үг л дээ. Хэдийгээр С.Баяр Шадар сайдгүй байна гэсэн хууль батлуулсан ч гэсэн заавал шадар гэж нэрлэхгүйгээр тун шадар байх хүнийг дараачийн Ерөнхий сайд санал болгоосой билээ.

Учир юу вэ гэхээр, өнгөрсөн үймээн, таван хүний халуун амь Монголд бүх юм болохоо байлаа шүү гэдгийн хамгийн тод дохио. Хамгийн наад захын чимээ. Тиймээс авлигатай шууд тулдаг Шадар хэрэгтэй . Тиймээс ядууралтай байна. Тиймээс ажилгүйдэлтэй шууд л заамдалцаад авдаг шадар чухал. Мөн онцгой байдльш үед хамгийн түрүүнд ханцуй шамлаад ордог Шадар хэрэгтэй гэдгийг харууллаа. Бас хамаг бүхнийг өөр дээрээ зангидаж, Ерөнхий сайдыг үндсэн чиг үүргээс нь хазайлгахааргүй шадарладаг хүн түүний дэргэд байхын чухлыг долдугаар сарын 1-нд орсон чулуун мөндөр анхаарууллаа. Тэгэхээр Шадар сайдыг одоогийн Ерөнхий сайд болох нөхрөөс шаардацгаая. Ингэхэд Монгол оронд хамгийн хүнд хэцүү цаг үе хэзээ тохиолдов тэр үед Шадар сайд Д.Дорлигжав, талийгаач Ч.Пүрэвдорж Б.Энэбиш нар үүргээ онцгой гүйцэтгэж иржээ.

Б.Амархүү

Дугаар 170 /2457/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button