Шатахууны үнэ нэмэгдсэн ч барааны үнэ тогтвортой байна
Өнгөрсөн даваа гарагаас эхлэн дизель түлшний үнэ литр дутамд 150 төгрөгөөр нэмэгдсэн нь нийгэмд хэрхэн нөлөөлж байгаа талаар Нарантуул, Хүчитшонхор, Бөмбөгөр худалдааны төвүүдээр сонирхсон юм. Эдгээр захуудад өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байсан ч нийтийн тээврийн гэх микро автобусны зарим чиглэл 100 төгрөгөөр, такси километр нь 50 төгрөгөөр буюу 400 төгрөг болж нэмэгдсэн байлаа. Ямартаа ч захуудаар гурил, будаа, мах, ногоо зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ одоохондоо нэмэгдээгүй байна.
П.Нансаа
Дугаар 170 /2457/