Иракийн тамирчид олимпод оролцоно
Аливаа улсын Yндэсний олимпийн хорооны үйл ажиллагаа улстөрөөс ангид байх ёстой гэсэн хуулийг зөрчсөн хэмээн ОУОХ дээрх шийдвэрийг гаргасан юм. Харин Иракийн албаныхан тус байгууллагын төлөөлөгчидтэй Швейцарьт уулзсаны эцэст Иракийн далбаа Бээжингийн тэнгэрт намирахаар болов. Багдадын эрх баригчид Yндэсний олимпийн хорооны хэрэгт оролцохгүйгээ амласан бөгөөд Засгийн газраас томилсон албаныхныг олимпийн хорооноос эгүүлэн татахаар болжээ. ОУОХ-ны тэргүүн Жак Рог Иракийн эрх баригчид хэлсэндээ хүрнэ гэдэгт итгэж байна гээд Иракийн тамирчдад Бээжингийн олимпод амжилт гаргахыг ерөөсөн юм.
дугаар 149