Сонгогчдоо хүндлээрэй, бас хайрлаарай

Сонгогдоод бүрэн эрхээ баталгаажуулаагүй байж ажил хаяж байгаа хүмүүс ажлаа хүлээн авч, тангаргаа өргөсөн хойноо ямар ааш авир, үйлдэл гаргахыг хэн мэдлээ. Нэгэнтээ л ажлаа хийхгүй байгаа хойно сонгосон гишүүдээ татаж авъя гэхээр эрх зүйн орчин нь бүрдээгүй байна. Тангараг өргөж бүрэн эрхээ эхлүүлээгүй хүмүүсийг татаж авах тухай хуулийн заалт ч алга. Ёстой өөх ч биш, булчирхай ч биш гэгч болоод байна. За яахав, тэгс ингэсхийж байгаад УИХ-ын гишүүд нэг л нартай өдөр тангаргаа өргөн, УИХ үйл ажиллагаагаа эхлүүлнэ. УИХ-ын даргыг сонгох, байнгын хороодын дарга нарыг томилох, хуулийн төслүүд хэлэлцэх асуудал, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд хэлэлцэх, хэрэгжүүлэх ажлууд шил даран хүлээгдэж байгаа.

Парламент энэ бүхнийг хэрэгжүүлээд л явна. Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөндөхгүй байж болохгүй. Бүр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх ч бий. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй парламентын үед УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байхад шүүхээс ял сонсгосон тохиолдол гарсан. Тиймээс ирэх парламентад гишүүнийхээ бүрэн эрхийг хамгаалах талаар хуулийн заалтыг нарийвчлан тусгана гэж экс спикер ярьж байна лээ. УИХ гишүүнийхээ халдашгүй бүрэн эрхийг хамгаалах хуулиа явцын дунд чангатгах байх. Үүн дээр гишүүд бүрэн эрхээрээ бамбай хийх нь ч бий. Парламентад анх удаа сонгогдож байгаа гишүүдийн тухайд эхний жилдээ байтугай дөрвөн жил ам нь үдээтэй суух хумүүс ч байж л байдаг. Ер нь парламентад сонгогдсон хүн өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрөөр хэлбэл ярьж сурах хэрэгтэй л дээ. Энэ нь бие бие рүүгээ учир зүггүй давшаад бай гэсэн үт биш. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, хуралдааны ирц бөглөн дуугүй суусан гишүүд олонд танигдаад байдаггүй. Ийм гишуүдийг энд тэндхийн хурал цуглаанд оролцоход зарим хүмүүс ийм гишүүн байдаг юм уу хэмээн асуух нь бий.

Өөрөөр хэлбэл сонгогчдоос нь өөр хүн таньдаггүй гэсэн үг. Дуугүй байх нь заримдаа хамгийн сайн хариулт болдог гэдэг ч бас албан тушаал дэвшихэд тээг болох тохиолдол гарч л байсан. Тухайлбал өмнөх парламентад УИХ-ын гишүүн Ж.Жаргалыг Засгийн газрын гишүүнээр томилох асуудал хэлэлцэгдсэн юм. Тэр үед түүнийг хурал чуулган дээр дуугүй суудаг хүнийг яагаад сайдын албаңд томилох гэж байгааг сэтгүүлчид сонирхож л байсан. Дуугүй суух нэг хэрэг. Харин дуутай байна, дуугарч байна гээд хууль бус үг, үйлдэл хийн хүмүүсийг төөрөгдүүлэх, хэн нэгийгээ үгээр дайрч давшилдаг ааш авир эрхэм төрийн түшээдээс гарч байна. Ямартай ч өмнөх парламентуудад зарим гишүүдийн амнаас гарч байгаа үг өгүүлбэрийг сонсоод сонгосон сонгогчдынх нь өмнөөс нүүр улайж, чих халууцуулах үе цөөнгүй л тохиолдож байлаа. Гишүүд эрхээ мэддэг ч үүргээ умартсан хэрэг. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамаарах заалтуудаас УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг л зарим түшээд маань нэн түрүүнд өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлдэг юм. Тэр дундаа олны анхаарал татсан хурал чуулганы үеэр үг хэлж байгаа гишүүд барагл бүгдээрээ энэ заалтыг хэрэглэнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж байх үед нэг хэсэг нь ардын баатар болох гэж зүтгэнэ, нөгөө хэсэг нь улстөрчийн дүр эсгэж тоглоно,түүний нөгөө талд төвийг сахих хэсэг ч бий.

Төрөө дээдлэх монголчуудын ёс жаягаар төрийн хүний амнаас гарч байгаа үг бүхэн үнэ цэнэтэй. Өөрийн сонгосон гишүүн маань телевизийн сувгийн шар хуудсаар гарч, хэн нэгтэйгээ цэц булаалдан, маргалдаад байвал сонгогч надад ямар санагдах билээ. Гэтэл өрөөлийн сонгосон гишүүн нь төрийн бодлого, хуулийн төсөл яриад байхаар сонгогчдын хоороңд ч чиний сонгосон гишүүн хууль мэддэггүй, минийх улстөрч гээд л багахан зөрчил үүсвэл яана. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нэг хуралдааны үеэр Би үг хэлж байна гэдэг чинь намайг сонгосон сонгогчдоо төлөөлж байгаа гэсэн үг. Намайг ярьж байхад хэн нэгэн яриаг минь таслахыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан. Бусдынхаа яриаг таслан дундуур нь орж ярьж байгаа ангийнхаа зарим нөхдөдөө хашир улстөрч ийнхүү сургамжилж байсан юм. Тиймээс тангараг өргөөгүй ч төрд сонгогдоод байгаа эрхэм түшээддээ үгээ цэнэж, ухаанаа хурцалж, төрийн хүний ноён нуруутай ажиллахыг хүсье. УИХ-д сонгогдоод сонгогчдодоо умарталгүй хүндэлж бас хайрлаж яваарай, эрхэм гишүүд ээ.

Н.Энхлэн

Дугаар 154/9710/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button