Бээжингийн олимпт оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн тодорлоо

Манай улсаас Бээжингийн олимпийн тэмцээн уралдаанд оролцох 29 тамирчин дээр багш дасгалжуулагч төлөөлөгчид гэсэн 15 хүн нэмэгдээд нийт 46 хүн олимпийн наадамд оролцохоор мордох гэж байна. Үүнээс гадна Бээжингийн олимпийн наадмыг үзэж сонирхохоор Бээжин хүрэх галт тэрэгний тасалбарыг 700 орчим хүн захиалснаас гадна нисэх онгоцны тасалбар дуусах дөхөж байгаа гэнэ. Харин олимпийн наадмыг очиж үзэж чадахгүй монголчууддаа зориулж, Жигжид, Шарга морьт зуслангийн дунд байрлах Forza club задгай талбайдаа том дэлгэц байрлуулж, бөөнөөрөө өөрийн тамирчдаа дэмжин үзэх боломжийг олгож байгаа юм байна.

Харин Бээжингийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох манай хүндэт төлөөгчдөөр Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн Ш.Магван, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, БТСУХ-ны ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар явахаар болжээ. Харин Монгол Улсын багийн ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан, орлогч ахлагчаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, БТСУХ-ны дэд дарга Д.Сүрэнхорлоо нар явахаар шийдвэрлэсэн бол штабын хариуцлагатай ажилтнаар МҮОХ-ны спортын холбоодыг хариуцсан зохицуулагч П.Тунгалаг, Үндэсний шигшээ багийн дарга Н.Оюунбат ажиллах юм.

Харин спортын найман төрөлд өрсөлдөх тамирчдыг сувилж эмчлэх үүргийг БТСУХ-ны Спортын анагаах ухааны албаны ерөнхий эмч Ч.Насанбат, мән албаны эмч нар болох П.Бат-Очир, Ш.Болормаа, илээч Э.Энхбаяр нар хүлээсэн ажээ. Үүнээс гадна Олимпийн наадмын эргэн тойронд сурвалжлага хийхээр Таван цагираг сонины сэтгүүлч Ж.Батмөнх, МҮОНТ-ын Чандмань студийн сурвалжлагч Л.Цагаандалай нар явахаас гадна олимпийн наадам эхэлснээс хойш наймдугаар сарын 19-ний өдөр Бээжинд байрлах Олон улсын мэдээллийн төвөөр үйлчлүүлэхээр Хятадын Элчин сайдын яамны урилгаар сонин телевизийн дөрвөн сурвалжлагч явах юм.

Үүнээс гадна үе үеийн олим¬пийн наадмуудад оролцож, медалийн тавцанд нэрээ дуудуулж байсан олимпийн алдартнуудад Монголын үндэсний олимпийн хороо зуны XXIX олимпийн наадмын тэмцээн уралдааныг үзэж, өөрийн орны тамирчдаа дэмжих боломжийг олгосон юм. Тиймээс манай олимпийн алдартнууд ч залуу сайхан цагаа дурсч, Бээжингийн олимпийн өдрийг хоног тоолон хүлээж сууна. Үүнээс гадна MCS групп, Голомт банк, Мобиком корпораци гээд олон байгууллага өөрийн үйлчлүүлэгчдийнхээ дунд азтан шалгаруулж, олимпийн наадам . үзэх боломжийг олгож байгаа нь харийн нутагт Монголынхоо тамирчдыг дэмжиж, тэдний зүрх сэтгэлд хүч нэмэх үзэгчдийн тоог нэмж байгаа нь сайхан хэрэг юм.

Дугаар 170 /2457/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button