Болохгүй гээд байхад чинь . . .!

Зуны улиралд Яаралтай түргэн тусламжийнхны ачаалал оргил үедээ хүрдэг. Өдөрт 400-500 дуудлага. Гэдэс ходоод хямарсан дуудлага дийлэнхийг нь эзэлнэ. Ил задгай газар зарж буй жимс жимсгэнэ, өндөг, төдийлөн хамар цоргих үнэргүй, амт муутай усархаг айраг, хорхог нэртэй чанасан мах, шорлог хэмээх түлсэн мах хүртсэн иргэдийн дотор өвдөж эмнэлэгт хандах нь олширлоо. Мэргэжлийн байгууллагуудаас ил задгай газар шорлог зарахыг хориглосон шийдвэр гаргаад нэлээд хэд хонож байна. Гэвч шийдвэрийг нь үл тоон үйлчилгээгээ явуулж байгаа газар цөөнгүй.

Зарж болохгүй гээд байхад л , идэж болохгүй гэж хэлээд анхааруулаад байхад л болно болно болохгүй юм гэж байхгүй гээд л зүтгэх хачин сэтгэлгээтэй ард түмэн шүү, бидний монголчууд. Тэгээд нэг нь торгуулаад, нөгөө нь хордоод ханахгүй. Хаа сайгүй айрагны гэр, энд тэндгүй сүүдрэвчтэй жимсний худалдаа. Айрагны гэрт гүүний саам зарж байна гэх. Гүүн зэлэн дээр дөнгөж саасан саамыг уувал эрүүл мэндэд тустай гэдэг биз дээ. Гэтэл айрагны гэрт өдөр, орой, шөнө, маргааш нь ч урьд өдрийнх ңь борлогдоогүй саам байж л байх жишээтэй. Худлаа гэвэл айрагны гэх гэрүүдээр шагайгаад үзээрэй, Саам сөгнөчихсөн байхвий. Энийг нь авч уусан зарим нэгэн саам уучихсан чинь гүйлгээд, гэдэс дотор сайхан цэвэрлэж байна гээч гэх мөртлөө нэг хонолгүй хордлого авчихлаа гээд эмнэлэг бараадах жишээтэй. Үүнээс гадна зөвхөн айраг зарна гэж зөвшөөрөл авчихаад цагаан идээ, мах зарж байгаа тохиолдол цөөнгүй байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас саяхан Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй аж ахуйн нэгжийг шалгасан байна. Тэдгээр аж ахуйн нэгжийн ихэнх нь шалгалтад бүдэрсэн гэсэн. Дээж аван шинжилсэн айрагны 20 хувь нь шаардлага хангаагүй дүн гарсан. Тэгэхээр бид ямар саам, ямар айраг ууж байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ. Түүнээс гадна урд хөршөөс хамгийн их оруулж ирдэг, наймаачдын хамгийн. их. ашигтай наймааны нэг нь хятад жимс. Муудсан, ялзарсан, дотроо өттэй,хорхойтой гэх мөртлөө авч идээд л, хор¬доод л байх нь тэр. Жимсийг хадгалах хугацаа ердөө 1-3 хоног гэдэг юм билээ. Гэтэл Эрээнд хэд ч хоносон юм билээ, замдаа хэд хоног ч явсан юм билээ. Авчраад хэд хоносныг бүү мэд.

Дэлгүүр, хоршооны лангуун дээр байгаа нь арай л ариун цэврийн шаардлага хангасан байх магадлалтай. Гэхдээ найдваргүй л дээ. Харин сүүдрэвчтэй гэх лангуун дээр өрөөстэй байгаа, халуун наранд исэх шахсан алим, шийгуа, улаан лооль, усан үзэм, гадилыг эрүүл хүнсэңд тооцоход даанч хэцүү. Нарантуул, Хархорин, Баянзүрх гээд захуудын гадаа тоос шороон дунд зарахаар дэлгэсэн жимснүүд амин дэм бүхий тэжээл болохоосоо хор болохыг угүйсгэх арга алга. Ил задгай талбайд, тэр тусмаа гар дээрээс зарж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч, идэж ууж болохгүй гээд байхад чинь…!

Д.Намуун

Дугаар 170 /2457/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button