Лос-Анжелест газар хөдлөв
Хотын оршин суугчид багагүй сандарсан ч азаар их хэмжээний хохирол учирч, хүний амь сүйдээгүй байна. Гэсэн ч цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээгээр энэ нь томоохон хэмжээний сүйрэл дагуулах газар хөдлөлт, байгалийн гамшгийн дохио байж болзошгүй гэнэ. Энэхүү газар хөдлөлтийн талаар Калифорнийн технологийн дээд сургуулийн газар хөдлөл судлаач эрдэмтэн Кэйт Хаттон Энэ удаагийн газар хөдлөлт зүгээр л дохио сануулга байсан. Цаашид илүү хүчтэй газар хөдлөлт болохыг үгүйсгэхгүй хэмээжээ. Мөн тэрбээр газар хөдлөлт цаашид хөдлөх магадлалыг 50 хувь гэж үзжээ. Харин 24 цаг буюу нэг хоног өнгөрөхөд дээрх магадлал бага ч гэсэн хувиар буурах юм байна. АНУ-ын Геологийн хүрээлэнгээс 5.4 баллын хүчтэй газар хөдлөлтийг дунд зэрэг хэмээн дүгнэсэн бөгөөд байшин барилга болон зарим нэгэн дэд бүтцийн салбарын эд зүйлст хохирол учруулахгүй гэж үзэв. 2008 он гарснаас хойш АНУ-д дунд зэргийн буюу 5.0-аас дээш баллын хүчтэй газар хөдлөлт 39 удаа, харин дэлхий дахинд 790 удаа тохиолджээ. Америкт болсон газар хөдлөлтүүдийн дийлэнх нь Калифорни мужид болсон байна. Хамгийн сүүлчийн газар хөдлөлт өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон бөгөөд мөн л Калифорни мужид 5.4 баллын хүчтэй хөдөлжээ.
С.Гэгээ
Дугаар 154/9710/