ДОХ-ын вирустэй хүмүүсийн нас баралт буурчээ

Өвчний тархалттай тэмцэх хүч чармайлт нааштай үр дүн өгснийг илтгэлд тэмдэглэжээ. Тухайлбал, 2007 онд вирус тээгчдийн тоо 2.7 сая байсан бөгөөд харин 2001 онд гурван сая байсан юм ДОХ-той хүмүүсийн дунд нас баралт сүүлийн хоёр жилд 200 мянгаар цөөрсөн байна. Үүний хамт ДОХ нь Африкт нас баралтын гол шалтгаан хэвээр байгааг НҮБ-ын илтгэлд тэмдэглэжээ. Энэ тивд хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан хүмүүсийн 67 хувь нь аж төрдөг бөгөөд тэдний дөрөвний гурав нь залуучууд юм. ДОХ-ын улмаас Африкт 10 сая гаруй хүүхэд өнчирчээ. Баруун Европ болон Умард Америкийн орнуудад халдвар авсан хоёр сая хүнээс 1,2 сая нь АНУ-д байна. Австрали, Их Бригани, Вьетнам, Герман, Индонез, Хятад, Кени, түүнчлэн Орос, Украинд өвчилсөн шинэ тохиолдол өссөнийг шинжээчид дурджээ. Үүний хамт вирусын халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийн талаар нааштай өөрчлөлт гарсан байна. Вирус үр хөврөлд шилжихээс сэрэмжлэх урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн тоо бараг 20 хувиар өсчээ. Ингэснээр шинээр төрсөн хүүхдүүд өвчилсөн тоо буурсныг эмч нар бүртгэж авсан байна.

Э.Од

Дугаар 154/9710/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button