Олон улсын жишигт нийцсэн ЕБС-ийн тогтолцоотой боллоо
ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, бага боловсролыг 6, суурь боловсролыг 9, дунд боловсролыг 12 жил болгон тус тус олгож байхаар боллоо. Улмаар 2008-2009 оны хичээлийн жилээс ЕБС-ыг 11 жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжүүлж эхлэх, 6 настай хүүхдийг сургуульд нийтээр нь элсүүлэн сургах түүхэн шийвэр гарлаа. Энэ нь өмнө нь сурагчид дунд сургуулиа төгсөөд гадаадын их, дээд сургуульд элсэх боломжгүй заавал хоёр түүнээс дээш жил хүлээх болдог. Тэгвэл ЕБС олон улсын жишигт нийцсэн 12 жилийн тогтолцоонд шилжсэнээр хүүхэд залуучууд маань дунд сургуулиа төгсөөд хаана ч дараагийн шатны сургуульдаа элсэх боломжтой боллоо.
БСШУЯ-ны сайд Н.Болормаа ингэж ярьж байна
үideo1
Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд дунд болон их, дээд сургуулиудын хичээлийн байр, ном сурах бичиг, багш нарын хангалтын талаар БСШУЯ-аас зохих арга хэмжээнүүдийг авч байгаа тухай сайд ярьж байлаа.Ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжиж, зургаан настай элсэн суралцах сурагчдад зориулсан сурах бичиг, дасгал ажлын номыг анх удаа зохиож, сургалтанд хэрэглэх гэж байна. 2008-2009 оны хичээлийн жилд нийт 1320 бүлэгт зургаан настоай 40705 хүүхэд элсэнэ. ЕБС-д зургаан настай элсэгчдийн 1-2-р ангийн сургалтын төлөвлөгөөг үндэслэн зургаан настай нэгдүгээр ангийн ‘’Монгол хэл’’, ‘’Математик’’-ийн сурах бичиг, ‘’Бэлтгэл хөтөлбөр’’, ‘’Дүрслэх урлаг, технологи’’, ‘’Хүн орчин’’, ‘’Хөгжим’’-ийн дасгал ажлын номыг шинээр хэвлэх гэж байгаа юм байна.
Л.Батбулган
Ж.Дарханжаргал