Хятадын эргийн нутгийн оршин суугчид хар салхинд өртөв
Урьдчилсан үнэлгээгээр, Фузян, Жэзян мужид л гэхэд 920 сая юанийн /139 сая гаруй ам. доллар/ эдийн засгийн хохирол учраад байна. Одоо хүч нь суларч буй байгалийн гамшиг баруун хойд чиглэл рүү явж байна. Өчигдөр орой Фун Вон хар салхи Зянси мужид хүрч, улмаар энд их аадар бороо орж байна. Урьдчилсан мэдээгээр, хэлмэгдсэн олонхи нутагт энэ долоо хоног дуустал их бороо орох ажээ. Цаг уурчид Фун Вон салхийг энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи гэж тодорхойлсон байна.
Дугаар 170 /2457/