Үл таних ардчилал
Ийм зарчимтай америкчууд дангаараа хүний нийгмийн баялгийн гуравны нэгийг үйлдвэрлэж байна. Америк нийгмийн түүхийн дийлэнх хувийг ардчиллын төлөө тэмцэл эзэлнэ. Ерөнхийлөгчөөс гадна жирийн иргэд байнга Америк орон ардчилсан улс гэж гайхуулна. Гэхдээ тэд биднээс ялгаатай нь ардчилал ярьсан нэгнийгээ улстөржлөө хэмээн буруутгадаггүй. Америкт маань мэгзэм болсон ардчилал Монгол оронд төрөөд 18 жилийг үзэв. Америкт ардчилал амь нас, агаар, ус, доллараас илүү үнэлэгдэнэ. Учир нь ардчилсан нийгэмд жолоодогч жолооч хоёр тэгш эрх эдлэнэ.
Эрх баригч намын дарга сөрөг хүчнээ шоронд хийдэггүй. Зусардагчид цутлагчдыг зандалчид болгодоггүй. Эрх баригчид нийгмийн баялгийн ихэнхийг ард түмэндээ өгч үтдэгхтийг өөрсдөө долооно. Энэ бүхэн нь эрх баригчдыг түмний довтолгооноос хамгаална. Энэ бол зүүд биш өнөөгийн Америк. Өдөр шөнөгүй Ардчиллыг нүдний цөцгий мэт хамгаалагч Америк. Харин Монголд өнөөдөр ардчилал ярьсан Элбэг намаасаа хөөгдөж, коммунизм ярьсан Баяр Ерөнхий сайд болж байна. Хачирхалтай нь цонх хагалсан хүн шоронд сууж, хүн алсан хүн наранд яваа Монголд ирсэн Социнтерний ерөнхий нарийн бичгийн дарга МАХН-д харамсал илэрхийлсэн боловч монголчуудад эмгэнэл илэрхийлсэнгүй.
Түүгээр ч барахгүй Монгол ардчилсан орон, МАХН жижигхэн авлигатай болж таарч байна. Хориод жил бид ардчилалд хуурамч, жинхэнэ, Буддын, Чингисийн, хувьсгалт, хувьсагч гэх мэт нэр өгч байсан боловч нэг удаа ганц мэдээллийн хэрэгслээр амьсгалж байсангүй. Эндээс монголчуудын хориод жил хараан зүхээгүй боловч хайрлан хамгаалаагүй ардчилал байгаа эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Гэмгүй иргэд хэлмэгдсэн хойноо ардчиллыг эргән нэхэж, хаана байна тэр ардчилал хэмээн хашгирч байна. Харамсалтай нь тэр ардчилал таны саналын хуудсанд байсан гэж улстөр судлаач Л.Эрдэнэтуул хариулж байна. Өндөр хөгжилтэй орнуудад парламент нь ардчилалыг төгөлдөржүүлж Засгиин газар нь тэгш эрхийг хангаж, шүүх шударга ёсыг сахиулдаг гэнэ.
Энэ зургийг Монголд зурах гэж оролдох нь энэ сарын нэгнээс амь настай тэнцэх болж байна. Монголын парламент саналын хуудсаа нягтлах гэж оролдсон сөрөг хүчнийг буруутгаж байгаа бол хүүгээ, нөхрөө алуулсан иргэд хандах газар хайгаад олсонгүй. Онц байдал тогтоох эрхтэй Ерөнхийлөгч саналын хуудас тоолуулах эрхгүй болчихож. Өнөөдөр ТҮЦ-ээ хаалгасан иргэд маргааш газраа алдаж эхэлнэ. Өчигдрийн талхчид өнөөдрийн гуталчид болж өчигдрийн тугалчид маргаашийн хог түүгчид болж байна. Энэ бүхнээс харвал ардчилал аажмаар бөхөж, дарангуйлал хурдтай сэргэх бололтой. Америкийн алалдаантай киног ад үзэгч коммунистууд олон байдаг. Алуурчинг бус агуулгыг харвал шударга ёс амь наснаас үнэтэйг мэдэрнэ.
Амь насаа алдах нь хайран боловч үр хүүхэддээ шударга ёс үлдээх хүний адгууснаас ялгарах чадвар. Коммунизм үзэл сурталжсан соёл, урлагаар хийрхдэг бол ардчилагчид эрх чөлөөт хүний амь насны төлөө тэмцэл явуулж байна. Элбэгийн үглэхээс залхсан ард түмэн ардчиллын үцэ цэнийг өнөөдөр ойлгож эхлөв. Тарьж чадвал талх, нэрж чадвал нефть, идэж чадвал мах шиг юм Монголд алга. Энэ бүхнийг хийхэд эрх чөлөө л хэрэгтэй. Өөртөө үнэтэй нефтиэ оросууд бидэнд хямд өгнө гэнэ. Өөртөө байхгүй ногоогоо хятадууд бидэнд өгч байна. Их мэдэгч Америк харин ардчиллын зарчмыг сануулсаар. Энэ хүсэл нь биелвэл үрээ жаргаасан мэт баярлана. Үл таних Монголын ардчиллыг үр удамдаа халдах вий хэмээн болгоомжилж байна.
Х.Баттөгс
Дугаар 170 /2457/