Дэлхийн худалдааны хэлэлцээр бүтсэнгүй
Мөн Дэлхийн худалдааны байгууллагаас энэхүү хэлэлцээр нуран унасныг зарлалаа. Эрх мэдэлтнүүдийн зүгээс БНХАУ, Энэтхэг болон АНУ-ын зүгээс импортын дүрэмтэй санал нийлэхгүй байснаас үүдсэн хэмээн буруутгаж байгаа гэнэ. 2001 онд Доха хотноо анх хуралдаж байсан байгууллагынхан дэлхийн ирээдүйн худалдаа арилжаанд ихээхэн тус дэм болох шинжтэй байсан төдийгүй сая, сая хүнийг ядуурлаас аварна хэмээн амлаж байсан удаатай.
Гэвч есөн өдрийн турш дэлхийн 30 гаруй орны төлөөлөгчдийн оролцож хэлэлцсэн уулзалт тэдний долоон жилийн хөдөлмөрийг бараг үгүй хийх дөхсөн байна. Уулзалт олон удаа бүтэлгүйтэж байжээ. Энэ нь бие биеийнхээ зах зээлд нэвтрэх гэсэн өндөр хөгжилтэй орон болон хөгжиж буй орнуудын эрх ашгийн зөрөлдөөнөөс үүсдэг аж. АНУ болон Европын холбоо БНХАУ, Энэтхэг зэрэг хурдацтай өсч, эдийн засгийн таатай бүс бүхий орнуудад илүү нэвтрэхийг хүсч байгаа юм.
Дугаар 146/819/