Дарь овоон тэнгэрийг тайв

Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, Ерөнхийлөгчийн Орон нутгийн хөгжлийн бодлогын зөвлөх Д.Нэргүй, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Д.Зүмбэрэллхам, Байгаль орчны дэд сайд Д.Дэлгэрцогт, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Ц.Лхамсүрэн, Сүхбаатар аймгийн Засаг дарга Р.Эрдэнэцогт, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь болон албаны бусад хүмүүс, нутгийн ард иргэд өргөнөөр оролцов.

Ёслолын үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлэхдээ Монгол орон өөрийн газрын хэвлий дэх байгалийн нөөц баялагтаа тулгуурласан эдийн засгийн салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр явуулж буй төр, засгийн бодлогыг зарим талаар гажуудуулан, хүн, байгаль орчинд хөнөөлтэй химийн бодис, стандартын бус технологи ашиглах, газрын хэвлий рүү хэт шунамхайран дайрах зэргээр гол мөрөн, булаг шанд, ховор мод ургамал, амьтны төрөл зүйлүүдийг сүйтгэж байгаа бусармаг балмад үйл ажиллагааны эсрэг төр засаг, түмэн олноороо шийдвэртэй тэмцэх ёстой.

Ялангуяа монголчуудын байгаль хамгаалах уламжлалт арга ухаан, ёс билиг, шүтлэг бишрэл, соёлын үнэт зүйлсийг улам бататган сэргээж, хойч үедээ уламжлуулах, нийтийн ёс зүйн хэм хэмжээнд нэвтрүүлэх, хэвшүүлэх явдал нэн чухал байна. Монголын түүхийн урт удаан хугацааны туршид онгон дагшин бүрд ус, өвс халиурсан шил хөндий, зээр гөрөөс хонгортсон тал говь хэмээн бахархаж ирсэн Дарьганга нутагт ч мөн өдий төдий гол горхи, нуур цөөрөм ширгэж, өвс ургамал тачирдан, зээр гөрөөс ховордон байгаль экологийн огцом өөрчлөлт орсоор байна.

Ард түмний аж амьдралыг дээшлүүлэх эдийн засаг, технологийн хөгжлийн бүхий л үйл ажиллагаа нь байгалийн нөөц баялаг, түүний ирээдүйн даацыг урьдчилан тооцсон алсын хараатайгаар шийдвэрлэгдсэн байх учиртай. Манай хөгжил дэвшлийн цаашдын бүхий л хүчин зүйл нь улс үндэстэн, хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль экологийн тэнцвэртэй байдал, улс орны хууль тогтоомжинд захирагдах ёстой гээд Монгол эх орныхоо уул хангай, ус булаг, ургамал шимийг ариун дагшнаар нь хойч үедээ өвлүүлэх, манай ард түмний заяа буян тэгширч, төр нь түвшин, түмэн олон нь амгалан байхын учир тавиланг эртний их сүлдэн тахилгат Дарь уулын тэнгэр сүлд эрхшээн тэтгэх болтугай хэмээн ерөөлөө. Уламжлалт зан үйлийн дагуу явагдсан энэхүү төрийн тахилгын ёслол нар дуудан, лам хуврагууд ном хурсанаар эхэлсэн. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч овооны сахиуст хүндэтгэл үзүүлэн, Дарь уулын тэнгэрт хандсан зарлигийн айлтгалыг сонсгон илгээж, цагаан буурал морь сэтэрлэсэнээр өндөрлөсөн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button