Хүрхрээгийн аманд олон улсын хэмжээний цанын бааз баригдаж байна
Аялал жуулчлал, амралт чөлөөт цаг нь дулааны улирлаар хязгаарлагддаг, хүйтэн өдрүүд олонтой манай орны нөхцөлд олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн цанын бааз байгуулах нь өвлийн жуулчлал, амралтын бүсийг хөгжүүлэх чухал алхам юм. Уулын цанын спортыг Монголд анхлан хөгжүүлэх зорилготой энэхүү спорт комплекст нийслэлчүүд маань жилийн 6 сарын турш цанаар гулгаж, эрүүл агаарт амрах боломж бүрдэх нь. Учир нь байгалийн цасгүй ч байсан хасах хэмтэй л бол хүйтэн агаарыг устай хольж цас байнга оруулдаг машинууд энд ажиллана.
Дүүжин лифт, цасны трасс гэхчлэн орчин үеийн хамгийн сүүлийн үеийн техник төхөөрөмжөөр тоноглох эдгээр ажлуудыг БНСУ-ын Mujuкомпани, АНУ-ын SE Групп, Австрали улсын Hydroplan компанитай хамтран гүйцэтгэж байна. Хүрхрээгийн аманд олон улсын өндөр зэрэглэлийн цанын бааз байгуулахдаа байгаль орчны асуудалд нэн хариуцлагатай, туйлын няхуур нямбай хандах болно. Байгалын үзэсгэлэн, цанын бааз хоёр бол салшгүй бүрдэл хэсгүүд юм гэж M-Си-Эс Группийн ерөнхийлөгч Ж.Од хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.