Замын урсгал засвар дууссан гэх ч онгойсон нүх олон байна

Тэр нь бүтэлтэй болдоггүй учир удалгүй эвдэрчихсэн л байдаг. Бас борооны усанд хаа сайгүй л онгойсон хар нүх гарч ирэх нь хэвийн үзэгдэл болсон. Энэ жил ч бас дээрх байдал давтагдсаар байгаа билээ. НАЗГ-ынхны мэдэгдэж буйгаар энэ жилийн урсгал засварын ажил бараг дуусч 90 гаруй хувьтай байгаа гэнэ.

НАЗГ-ынхан Хуучирч үеэ өнгөрөөсөн замыг яаж ч тордоод дийлэхгүй байна гэдэг ганц өгүүлбэрээр өөрсдийгөө өмөөрдөг болчихжээ. Тэгээд эхнээс шинэчилж болдоггүй юм уу гэхэд Улаанбаатар хот 400 гаруй км замтай. Түүнийг шинэчлэхэд 200 тэрбум төгрөг шаардлагатай даанч мөнгө алга. Жилээс жилд зам тавих өртөг нэмэгдэж буй тул зарцуулах мөнгөн дүнг нэмэгдүүлэх хэрэгтэй байна хэмээн хариулдаг

заншилтай юм. Нэг км зам барих мөнгөн дүнг нэмлээ гээд там болсон замаасаа ойрын хугацаанд салах нь эргэлзээтэй. Өнөөдөр нэг км авто зам барихад хотод 800-900 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Энэ жил нийслэлийн авто замыг засахад зарцуулсан мөнгөн дүнг нэгтгэж үзвэл хэд хэдэн тэрбум төгрөгийн дүн гарсан юм. Тухайлбал авто машины улсын үзлэгээр Нийслэлийн авто замын санд энэ жил 4.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үүн дээр улсын төсвөөс 1.7 тэрбум төгрөг авсан байдаг. Дээрээс нь хотын гурван захын товчоогоор орж ирэхэд машин тус бүрээс авдаг авто зам ашигласны хураамжийн 500 төгрөг зам засварын ажилд зарцуулагддаг гэж байгаа.

Бас 20 км шинэ зам тавихад улсын төсвөөс 20 тэрбум төгрөг авсан ажээ. Энэ зун бороонд эвдэрсэн замыг засахад Нийслэлийн төсвөөс 500 сая төгрөг нэхээд шийдвэрлүүлэхээр НИТХ-д санал оруулаад байгаа юм.

Одоо дээрх мөнгө дууссан гэж замын мэргэжилтнүүд хэлж байна. Гэтэл нийслэлийн аль ч зам дээр онгойсон хар нүх, хонхор хаа сайгүй байсаар байна. Хэдийгээр зургаан тэрбум төгрөгийг зам засварын ажилд зарцуулсан боловч эвдэрхий хэвээр байгааг юу гэх вэ. Би эс М компани Их тойруу буюу Баянбүрдээс 100 айл хүртлэх замыг одоо болтол засаагүй байна. Үүнийгээ хөдөлгөөн ихтэй байдаг тул засахад хэцүү.

Тиймээс шөнө засварын ажлаа хийх болсон хэмээн тайлбарлаж байгаа ажээ. Хотын авто зам барихад хажуугийн зүлэг, явган хүний зам, үерийн ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг зэргийг хийхэд их мөнгө зарцуулдаг тул төсөвлөсөн хөрөнгө хүрэлцдэггүй гэж НАЗГ-ынхан хэлдэг. Үнэн хэрэг дээрээ замын хажуугийн тохижилт сайтай, гудамжны гэрэлтүүлэгтэй, чанар сайтай баригдсан зам хаана ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, өнгөрсөн жил бөөн хэрүүл шуугиан дэгдээж байж ашиглалтад орсон Зурагтаар Баянхошуу өгсөх зам хэд хэдэн газраа эвдэрчээ. Энэ зам дээр өнөөдөр явган хүн машин хоёр зохицоод л явж байна. Бас сайхан ургажээ гэх зүлэг ч алга. Зарим гэр хороолол дахь цардмал зам ч бас яг адил байдаг билээ. Нийслэлд шинээр тавьсан зам ийм байхад хажуугийн тохижилтод хамаг мөнгөө зарцуулдаг гэдэг нь ойлгомжгүй тайлбар юм.

Нийслэл хот маань хэзээ нэг зам шиг замтай болох юм бол доо. Монголыг хаягдал машины хогийн сав болсон гэх хүн олон бий. Бид нэгт л шинийг нь авч чадахгүйгээс хойш хуучин машин орж ирсээр байх нь тодорхой. Харин авто замаа шинэчилчихвэл авто осол цөөрч, шинэ, хуучин гэлтгүй машины эвдрэл багасах болов уу.

дугаар 147/466/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button