Зам сэтэлж, улсын өмчөөр тоглох болов
Зам сэтэлж байхтай нь Замын цагдаагийн газрын ерөнхий эргүүл, ахмад Ч.Батболд таарснаар энэ явдал холбогдох байгууллагуудын анхааралд хүрсэн байна. Хэдийгээр дээрх компани долдугаар сарын 26-27 нд шилжих шөнө зам сэтэлж, цахилгааны шугам татна гэж зөвшөөрөл авсан ч хугацаандаа уг ажпаа хийгээгүй аж.
Тэгээд харанхуй шөнө, ямар ч хаалт тэмдэглэл тавилгүйгээр, хар замыг метр гаруй өргөн сэтэлжээ. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлж байгаа юм. Ямар ч анхааруулга тэмдэглэл байхгүйгээс болоод тэр замаар зорчиж яваа жолооч автын осолд өртөхгүй гэх баталгаа алга байна. Ном ёсоороо бол авсан зөвшөөрлийнхөө дагуу, хаалт хамгаалалтын тэмдэг тэмдэглэл тавьж байгаад зам сэтлэх ёстой байдаг аж.
Цаашид авто замын газар болон холбогдох байгууллагууд зам сэтлэх зөвшөөрөл өгсөн бол тэр ажил нь хугацаандаа хийгдэж байна уу гэдэгт хяналт тавих хэрэгтэй болжээ. Хэн дуртай нь, дуртай цагтаа гараад зам сэтлээд байдаг ийм үзэгдэл байж таарахгүй байх. Цаашид дүрэм журам зөрчиж, улсын өмчид дураараа халддаг ийм үзэгдэл гаргуулахгүйн тулд буруутай хүмүүсээр замын мөнгийг нөхөн төлүүлэхэд болохгүй гэх юмгүй.
Нэг метр зам тавихад ямар их өртөг зардал гардаг билээ, гэтэл тэр их мөнгөөр тавигдаж байгаа замыг иймэрхүү байдлаар сүйтгээд байж болбх уу. Зам сэтэлчихээд шороогоор дүүргээд орхидог гаж үзэгдэл нийслэлд газар авч байна. Энэ байдал дээр холбогдох байгууллагууд анхаарлаа цаг болжээ.
Дугаар 150(170)